Үндэсний их баяр наадмын 512 хүчтэний зүүний магнайд эдүгээ 37 настай дархан аварга Намсрайжавын Батсуурь босно.
Дархан аварга Г.Өсөхбаяр 30 жилийн наадмын замналдаа энэ жил завсар оруулж буй тул Н.Батсуурь Монголын наадмын тэргүүн бөхөөр гарч байгаа нь энэ юм.
Улсын начин Жотойн Гэлэг, улсын харцага Гэлэгийн Намсрайжавын удам, удмынхаа улсын цолтой гурав дахь бөх Намсрайжавын Батсуурь нь 2014 оны наадамд түрүүлж, улсын арслан, 2018 оны наадамд дахин түрүүлж, улсын аварга цол хүртсэн. 2021 оны улсын наадамд үзүүрлэсэн ч түрүү бөх Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон учир түрүүлсэнд тооцогдон даян аварга цолыг зарлигаар хүртсэн. Ноднин жилийн улсын их баяр наадамд түрүүлснээр дархан аварга цолтой болсон.

Энд Н.Батсуурийн амжилтыг дурдах гэсэнгүй. Харин түүний нэг онцлог чанар болох амуудыг тэмдэглэе.
Ер нь Басу байхад хэдийн ч даваанд хэнийг ч гэнэт амлаж, барьц алдуулж магадгүй гэдгийг бөх сонирхогчид юу эс андахав. Ялангуяа зүүний магнайд босож байхад наадмыг өөрийн тооцоолсноор удирдах бүрэн боломж бий. Мөн нутгийн бөхчүүдийг ч шатрын хүү шиг ашиглаж, 100 жилийн түүхэн ойтой Увс нутгийнхандаа түрүүгээр бэлэг барихыг хүсэж, ухаан бодол, тооцоо судалгаагаа толгойдоо багцлаад хийчихсэн яваа нь ойлгомжтой биз.
2014 онд улсын улсын наадамд Н.Батсуурийг түрүүлнэ гэсэн таамаглал цөөн байлаа. Харин наадмын өмнөх бэлтгэлд хамт гарч, бүр наадмын өглөө хүртэл нэг гэрээс гарсан Өлзийтогтохын Бат-Оршихыг түрүү бөхийн тоонд нэрлэж байв. Гэвч тавын даваанд Ө.Бат-Орших гурван бөхөөс ам авахдаа Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан нарыг үлдээж, Н.Батсуурийг амлаад унасан.

Ингээд үндсэндээ Н.Батсуурийн өөдөө барилдах үүд хаалга нээгдсэн. Тавын даваанд Р.Пүрэвдагватай тунаж даваад дээшээ явчихсан.
Францын жүдо бөхийн шигшээ багийнхан Монголд ирж бэлтгэл хийсэн юм. Домогт Тедди Ринье ирчихээд байхад бэлтгэлийг нь хангачих бөх олдохгүй байлаа. “Өө, эд нар чинь юм болохгүй байна шүү дээ” хэмээн өрсөлдөгчдөө илт голонгуй бухимдахад нь, байн байн босож ирэн тулж, тэмцэл өрнүүлсэн бөх бол Н.Батсуурь л байлаа. Өөрөөсөө хавь илүү том бөхтэй тэгж хүчээ шавхан, шазуур зуун барилдахдаа Н.Батсуурь ямар зоригтой, сэтгэлзүй сайтай тамирчин бэ гэдгээ давхар харуулж байлаа.
Ер нь Н.Батсуурийн онцлог бол сэтгэлзүй. Зарим хүмүүс сийрэгхэн гэдэг юм билээ. Сийрэгхэн гэдэг нь жүдо, самбогоор барилдаад үзчихсэн, их спортын дэвжээг мэдэрчихсэн болохоор өрсөлдөгчийн хөдөлгөөний алдаа, зай завсар, сиймхийг анддаггүй чадварыг нь ч хэлж байж болох юм.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ бол Монгол үндэсний бөхийн талаар ярихдаа барилдааны сиймхий, дэвжээний захыг ашиглахгүй байх нь жудаг ёсыг илтгэдэг гэх утгатай үг хэлсэн байна лээ. Гэхдээ өсвөр, залуу насаа зөвхөн бөхөд зориулж, бөхөөр л амьдралаа авч явахаар шийдчихсэн залуус бол зүлэг ногоон дэвжээнд гараад байгаа бүх боломж, сиймхий жижигхэн зайг ч хүртэл ашиглах нь ойлгомжтой. Энэ бол аргагүй их спортын ширүүн тэмцлээс үндэсний бөхөд шилжин орж ирсэн зүй ёсны нөлөөлөл юм.
Ноднин үзүүр түрүүнд Б.Орхонбаярыг давахад хүмүүс шуудагны барьц тавьсан, засуул барьж аваагүй яг тэрхэн зуурын сиймхийг ашиглачихлаа гэж шүүмжилсэн. Үндэсний бөх талаасаа бол үнэхээр тэгж харагдсан. Гэхдээ нэгэнт бөхийн дүрэмд засуул барьж аваагүй, барилдааныг зогсоогоогүй тохиолдолд тэмцэл үргэлжилж л байгаа гэсэн үг. Тиймдээ ч Н.Батсуурийн давсантай маргах зүйлгүй. Харин тэр засуул чихээ амраах чөлөө өгөхгүй элдвээр сургаж сургаж байснаа эцсийн тэрхэн агшинд анхааруулж хэлэлгүй, ажиггүй өнгөрүүлчихэж байгаа сонин санагдсан.

Ноднин жилийн наадмаар Н.Батсуурь зургаагийн даваанд улсын аварга Г.Эрхэмбаярыг амласан. Амлах эрх нь түүнд байгаа хойно хүссэнээ амлах эрхтэй. Гэхдээ үндэсний бөхөд дагаж гарч буй бөхөө амладаггүй гэх ойлголт байдаг. Яахав өмнө нь, доогуур даваанд Ц.Цэрэнпунцаг Р.Гансүхийг, Н.Одхүү Б.Баттогтохыг буюу яг дагаж гарч буй бөхөө амласан тохиолдлууд байдаг. Гэхдээ аваргууд аваргаа дор даваанд авах нь маш цөөн учраас олон нийт цочирдсон байх.
Зургаагийн даваанд гэмтсэн улсын заан Б.Пүрэвсайханыг амлачихсан. Улсын наадмаар унаж үзсэн Ховдын зааныг ийнхүү авсанд ч олон түмэн дургүйцэх хандлагатай нь ажиглагдсан. Гэвч барилдах боломжгүй болчихсон бөхийг өөрөө авахгүй бол үлдсэн бөхчүүдээс амлаж л таарна. Тэгэхээр аргагүй ам мэт. Гэхдээ бас нөгөө талаас нь харвал гэмтсэн нөхрөө аваад яахав гээд орхисон бол аваргын уужуу ухаан, их сэтгэл ханхалсан сайхан наадам болох байсныг үгүйсгэхгүй.
Н.Батсуурь бол давах л бөхөө амлах зарчмаа чанд барьдаг, таслаад хамаагүй авчихдаг зантай. 2015 онд улсын шинэхэн арслан гурвын даваанд улсын харцага Ганзоригийн Ганхуягийг амлаж давж байлаа. Аавыг нь хэдэн жилийн өмнө амлаж давсан болохоор аяганы хариуг буцааж өгсөн нь тэр.
Тэр наадмаар тавын даваанд улсын гарьд Ишдоржийн Доржсамбууг амлаж, мөн л дуулиан тарьсан. Өөрөөсөө олон ах, том цолтой бөхийг тав дээр төдийлөн аваад байдаггүй бичигдээгүй хуулийг зөрчиж, өөрийн хуулийг тогтоож эхэлсэн нь тэр юм. И.Доржсамбуу ч амлуулсандаа шартайхан үзэж, ухардаггүй урагш дайрч барилддагаараа барилдсаар эцэстээ унасан.
2017 оны улсын их баяр наадмын гурвын даваанд улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг амлаж мөн шуугиулсан. Угаасаа ч гурваас дээш давахгүй арсланг тасалж авсан нь аргагүй л Басу-гийн л авч болох ам байлаа.
.jpg)
2019 оны наадмаар долоогийн даваанд дагаж гарч буй аварга Сүхбаатарын Мөнхбатыг авсан. Таван бөхөөс буюу П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Д.Анар нарыг авалгүй орхиод, авчихаж байгаа нь тэр.
2023 оны наадмын долоогийн даваанд улсын арслан Ц.Содномдоржийг амласан байдаг. Найзынхаа барилдааны бэлтгэл, биеийн байдлыг нарийн сайн мэдэж байсан болохоор авсан ам байж таарна. Гэвч хоёр бөх хаялцахгүй байсаар идэвхээр давсан.
2024 оны наадам буюу ноднингийн наадмын амын тухай өмнө хальт дурдсан. Тав дээр Г.Эрхэмбаяр аваргыг авч, наадамчин олныг гайхшруулсан. Дээшээ барилдахаа больсон, харих тийшээгээ хандсан аваргыг даваа бодож авсаныг нь бол бүрэн ойлгохоор. Харин дагаж гарсан аваргаа авсныг нь бодохоор олны сэтгэлд нийцээгүй байж мэднэ. Зургаагийн даваанд гэмтсэн улсын заан Б.Пүрэвсайханыг амлаад, барилдалгүй давсан.
Одоогоор Басу-гийн наадмын дуулиантай амууд энэ байна. Энэ жил бас л ам авах онцгой эрдэм чадвараа харуулах биз ээ. Басу-тай наадмын ам барьцгүй дээ...
Сэтгэгдэл ( 4 )
Эрхэм ноён/хатагтай,\n”Адитяпрадхан” эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой.\n\nСонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна.\nМөн та манай албан ёсны вэб сайтаар дамжуулан манай бүсийн төв оффис руу холбогдож болно:
Хогийн баас шүү дээ. Тийм болохоор ард түмэн хүндэтгэдэггүй. Батсуурь болон түүний эцэг нь адгийн шаарууд. Түүнд хандив,шагнал өгч болохгүй шүү
Ene ats vheesei basu gulug
Уа!! Ваа!! Нлхойн цагаан баас!!! Допингоо хэрэшлэхгүй блл 2 ч давахгүй. Хэрвээ 2 оос дээш давбал хар тамхиа хнрэглэсэн байж таарна. Түргэн рөөж явуулах нв өлзийтэй