Сэлэнгийн наадмын түрүүг МҮБХ хүчингүйд тооцов

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 11

 

Сэлэнгэ аймгийн наадмын үзүүр түрүүнд аймгийн заан Э.Алтанбаяр, Дорнод аймгийн Баянтүмэнгийн уугуул, аймгийн заан Э.Төмөрсүхтэй барилдахдаа араас нь дайрч барьц аваад давсан барилдаан болсон тухай өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ барилдааныг дүрэм зөрчсөн хэмээн үзэж, авсан цолыг хүчингүйд тооцохоо МҮБХ мэдээллээ.

"МҮБХ-ны МЭДЭГДЭЛ - ДҮРМИЙН БУС БАРИЛДААН!!!

Сэлэнгэ аймгийн баяр наадмын үзүүр, түрүүний барилдаан "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн 4.6.6-д "Засуул барилдааныг түр зогсоох үед, эсхүл учраагаа өмсгөлөө засаж байхад болон барилдаан удааширсан үед барьц бариулж байхад мэх хийж унагах тохиолдолд дахин барилдуулна" гэсэн заалтыг зөрчсөн барилдаан болсон байна.

Иймд дээрх бөхийн (Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн заан Э.Алтанбаяр) барилдааны үр дүн буюу шинээр цол авсан дээрх бөхийн цолыг Үндэсний их баяр наадмын тухай хууль, Бөхийн барилдааны дүрэмд заасны дагуу Аймаг, цэргийн цолтны эрэмбэд тооцохгүй болно.

Жич: Уг барилдаантай төстэй барилдаан 2021 онд зохион байгуулсан 512 бөхийн барилдааны тавын даваанд болж, Хөлийн цэцүүд хоёр бөхийг дахин барилдуулахаар шийдвэрлэсэн боловч өвдөг шороодсон бөх татгалзаж байсан болно" хэмээн МҮБХ мэдээлсэн байна.

Засуул барилдааныг зогсоосон үед Э.Алтанбаяр өрсөлдөгчийнхөө араас дайрч барьц авч давсан гэж үзжээ. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.154) 2025 оны 07 сарын 12

Ямар нэг шийтгэл байдаггүй юм уу

0  |  0
DR. ADITYA(197.211.63.111) 2025 оны 07 сарын 12

Эрхэм ноён/хатагтай,\n”Адитяпрадхан” эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой.\n\nСонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна.\nМөн та манай албан ёсны вэб сайтаар дамжуулан манай бүсийн төв оффис руу холбогдож болно:

0  |  0
A(103.212.116.56) 2025 оны 07 сарын 12

ANUSDI80955876B77BOOB XXNO

0  |  0
Tumuu(122.201.31.22) 2025 оны 07 сарын 12

Болж

0  |  0
Санал(23.83.37.213) 2025 оны 07 сарын 14

Тэгээд зогсохгүй Анхбаярыг шийтгэж барилдах эрхийг хасах хэрэгтэй шүү

2  |  0
Mshenry soninbayar(202.55.188.103) 2025 оны 07 сарын 12

Зөв дөө хө

3  |  0
Зочин(66.181.191.181) 2025 оны 07 сарын 11

Монгол бөхчүүд минь. Бөхийн жудгаа бүү алдаарай. Бүтэн жилийн хөдалмөр үнэгүйднэ шүү.

0  |  0
Сугар(66.181.189.19) 2025 оны 07 сарын 11

Тэгмээр дээ

0  |  0
G(66.181.179.195) 2025 оны 07 сарын 11

Teneg novsh

0  |  0
Close menu