Тавын даваанд аймгийн 9 арслан шалгаран үлдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 12

 

Улсын их баяр наадмын дөрвийн даваанд 64 бөх гарч барилдсанаас дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай нар давлаа.

Харин улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх, Б.Серик, улсын харцага Н.Золбоо, Г.Ганхуяг, Т.Баасанхүү, Г.Бадрах, Э.Даш, Э.Ууганбаяр, Ц.Мөнхбаяр нарын зэрэг бөхчүүд өвдөг шороодлоо.

Улсын арслан Ц.Бямба-Отгоныг дугтраад татахад нь аймгийн арслан О.Баярбаасан дагаж тахимдаж дайраад давлаа. Улсын харцага Г.Ганхуяг хутгасан ч аймгийн арслан О.Наранбаатар тогтож, мордоо болгож дайраад гурав дахиа улсын наадмын тавын даваанд гарахаар болсон юм.

Улсын харцага Э.Ууганбаяр аргагүй бяртайгаа харуулж улсын начин Э.Мөнхжаргалыг өргөж гаргаж ирээд тавихад нь дагуулж хутгаад Архангайн начин дөрөв давсан.

Дөрвийн давааны төгсгөлд улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар үлдэж, цаг гаруй барилдлаа. Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ давснаар Д.Алтанцоож дараа жилийн наадмыг хүлээх боллоо.

Тавын даваанд шалгарсан 32 бөх барилдахаас 9 нь улсын цолгүй аймгийн арслангууд байна. Эдгээр нь Сүхбаатарын Н.Өсөхбаяр, Хэнтийн Ш.Отгонтөгс, Н.Баяржаргал,  Дорноговийн М.Бямбадорж, Өвөрхангайн О.Наранбаатар, Булганы Б.Очирхүү, Архангайн О.Баярбаасан, Дорнодын М.Бэлгүтэй, Завханы А.Нармандах нар юм.

Улсын цолтой 23 бөх байна. Үүнд дархан аварга 1, улсын аварга 2, улсын арслан 3, улсын гарьд 2, улсын заан 6, улсын харцага 3, улсын начин 6 шалгаран үлдээд байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.99) 2025 оны 07 сарын 12

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Зочин(202.126.90.154) 2025 оны 07 сарын 12

Найраа, давааны наймаа ид дундаа явж байна даа, кк

0  |  0
Close menu