“Манчестер Юнайтед” хайлтын хүрээгээ хумьж, хоёр довтлогч дээр тогтжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 30

Английн “Манчестер Юнайтед” Премьер лигийн түүхэндээ үзээгүй муу дүнтэй дуусгасан улирлынхаа дараагаар гол дутагдал болсон довтлогчийн асуудлаа шийдэхээр ажиллаж байна.

Матеуш Кунья, Бриан Мбэүмо нарыг худалдан авсан ч гэлээ цэвэр үзүүрийн довтлогчийн байрлалд гарааны тоглогч гарцаагүй шаардлагатай болсон. Хэдийгээр хоёр жилийн өмнө Расмус Хойлундыг авсан ч хүлээлтэд хүрсэнгүй.
 


Дараа нь мөн Италийн Сери А-гаас Жошуа Зиркзеег авсан ч үзүүрийн довтлогч биш харин довтлогчид холбогч болж таарч байна. Энэ хоёр залуу хоёулаа нийлээд өнгөрсөн улиралд Премьер лигт 7 гоол оруулсан гэхээр яавч “зүгээр байж болохгүй” дүн харагдана.

Златан Ибрахимович, Эдинсон Кавани, Криштиано Роналдо нарыг үүний өмнө авчрахад энэ хоёр залуугаас хэд дахин илүү олон гоол оруулсан. Тиймээс ч Рубен Аморим довтлогчийн дутагдлыг нөхөхөөр клубын удирдлагатай ярилцаж, хайх хүрээгээ хумиснаар хоёр тоглогч дээр төвлөрчээ.
 


Энэ хоёр бол Германы “РБ Лэйпциг”-ийг словен залуу Беньямин Шэшко, Английн “Астон Вилла”-гийн Олли Уоткинс нар. Уоткинсыг авахад 45 сая паунд, харин Шэшког авахад 60 сая паунд хангалттай гэж “Улаан чөтгөрүүд”-ийн удирдлага тооцсон сурагтай. Тиймээс ч хоёр тоглогчийн агентуудтай холбоо тогтоож, ярилцаж эхэлжээ.

Олли Уоткинс Премьер лигт дассан, Английн шигшээгийн довтлогч ч гэлээ одоо 29 настай. Нийтдээ 75 гоол оруулж, 34 гоолын дамжуулалт лигтээ өгчихсөн. Харин Шэшко 22 настай. Биеийн өндөр нь 190 сантиметр. Гоол оруулсан дундаж хугацааг нь харвал Хойлунд болон Уоткинсоос хавьгүй илүү дүн харагдаж байгаа юм.
 


Шэшко 145 минут тутамд нэг гоол оруулдаг бол Уоткинс 203 минут, харнн Хойлунд 261 минут гэсэн тооцоо гарчээ. Мөн гоол оруулах магадлалын хувь нь Шэшкогийнх 23.5, Уоткинсынх 16.6, Хойлундынх 18.6 байна. Энэ дүнгээс харах юм бол Уоткинс найдвартай биш гэдэг нь мэдрэгдэнэ.

“Манчестер Юнайтед” сонголтоо түргэн хийхгүй бол Премьер лигийн эхний тойрог эхлэхэд 20 хүрэхгүй хоног үлдлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.62) 2025 оны 07 сарын 31

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(202.126.91.57) 2025 оны 07 сарын 30

Бундеслигт үзүүлсэн амжилтыг ПЛ-т үзүүлсэн амжилттай шууд жиших ч асуудалтай даа, хоёр өөр лиг хоёр өөр хөлбөмбөгийн соёл ш дээ

0  |  0
Top