Месси 10-хан ширхэг байдаг 2.8 тэрбум төгрөгийн үнэтэй цаг зүүжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 31

Аргентин хөлбөмбөгч Лионель Месси 20 гаруй жилийн замналдаа ойролцоогоор 2 тэрбум гаруй ам.долларын орлоготой ажилласан гэсэн тооцоотой байдаг ажээ. Тиймээс ч хүссэн эд зүйлээ санаа зовохгүйгээр авах бүрэн боломжтой нэгэн.

Мэжор лигийн Бүх Оддын тоглолтод гэмтэлгүй хэрнээ оролцохоос татгалзсаны улмаас нэг тоглолтоор шийтгүүлсэн Месси өнгөрсөн бямба гаригт “Цинцинатти”-ийн эсрэг “Интер Майами”-гийнхаа тоглолтыг талбайн хажуугаас үзсэн байна.

Хэвлэлүүд ялангуяа үнэт эдлэлээр мэргэшсэн сэтгүүлчид бугуйндаа зүүсэн цагийг нь шууд анзаарсан гэнэ. Rolex Daytona "Barbie" гэх энэ цаг 800 мянган ам.доллар буюу өнөөдрийн ханшаар бол 2.8 тэрбум төгрөгийн үнэтэй ажээ.

Түүний тоглодог “Интер Майами”-гийн өмсгөлтэй адил учир ягаан өнгийн энэ цагийг сонгож авсан бололтой. Алмаазан шигтгээтэй, 18 каратын шар алттай энэхүү цагийг холливудын од Марк Уолберг мөн зүүдэг гэнэ. Rolex энэ цагаа огт сурталчилж байгаагүй. Учир нь ердөө 10-хан ширхэг урласан юм байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэнэгт(66.181.187.210) 2025 оны 08 сарын 02

Ямар ч хамааралгүй зүйл бичих юм. Баян хөл бөмбөгчинг бичиж байхад чиний бичсэн комет цагаа олсонгүй.

0  |  0
Irgen(103.212.163.225) 2025 оны 08 сарын 02

Ard irged ni yaduu zuduu baihad manai darga nertei nohduudiin baij baigaa ni ene. Araich dee. !!!!!!!??????

0  |  0
Close menu