Ханги, Мандалын нүүрс тээврийг ХАВЧИХЫН УЧИР юу вэ!

А.Алиман | Zindaa.mn
2025 оны 08 сарын 06

Өнгөрөгч амралтын өдрүүдээр “Нэгүүн.мн” сайтынхан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги, Мандалын боомтод ажиллаж, тэнд үүсээд байгаа нөхцөл байдлыг дэлгэрэнгүй мэдээлжээ.

Мэдээллийн мөрөөр болсон явдлыг тодотговол, өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал шийдвэр гарган, Замын-Үүд болон Ханги, Мандалын боомтоор нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх автозамын тээврийг зогсоожээ. Ингэснээр тус боомтоор нэвтэрч байсан экспортын орлого тасарсан таагүй мэдээлэл хөвөрсөөр байна.

Ханги, Мандалын боомтоор өдөрт 2600 орчим машин нэвтэрч, 22,800 орчим тонн нүүрсийг Хятад руу гаргадаг. Энэ экспортоос өдөрт 1.3 сая ам.доллар буюу монгол төгрөгөөр 4.5 орчим тэрбум төгрөг олдог аж. Одоо энэ бүхэн зогсоод, хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн байхад Засаг дарга гэдийсээр. 

Эх сурвалж, иргэдийн өгсөн мэдээллээс харахад, тэнд амьжиргаагаа залгуулж байсан жолооч нарын дийлэнх нь лизингийн машинаар тээвэр хийж байсан тул өнөөдөр зээлээ төлж чадахгүйд хүрч, санхүүгийн хүндрэлтэй нүүр тулсаар туйлдаж байна. Цаашлаад Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байсан таван уурхай, нүүрс тээвэр дагасан бичил бизнес зогссоноор олон мянган хүний амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж, өнөөдөр сөрөн босоход бэлэн болжээ.

Засгийн газраас уул уурхайн бүтээгдэхүүн, тэр тусмаа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх тал дээр онцгойлон анхаарч, энэ чиглэл рүү бүр төр, засгийн хэмжээнд бодлого, жолоогоо чиглүүлж байгаа. Гэтэл Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нүүрсний автозамын тээврийг зогсоох шийдвэр гарган, улс орны эдийн засаг, ард түмний амьдралын эсрэг тэгэхээс тэгэх гэж сөрөн зогсох нь цаанаа ямар эрх ашиг нууж байж болохыг таашгүй. Гэхдээ ийм зүйлс илэрдэг, илчлэгддэг. Аймгийн Засаг даргын шийдвэрийн ар талд томоохон хүчин зүйл нөлөөлж байгааг иргэд, тээвэрчид олж мэдээд, илчилж эхэлсэн нь ч байна.

Цаашлаад энэ муйхар шийдвэрийг засаж залруулах учиртай Зам, тээврийн хөгжлийн сайд нь төмөр замын тээврийг дэмжих зорилгоор авто тээврийг зогсооход нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээлэл ч бий. Хэрэв тийм бол Б.Дэлгэрсайхан сайд Засаг даргын шийдвэрт нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Нүүрсний экспортыг дэмжих Засгийн газрын бодлого хүчин төгөлдөр байхад Засгийн газрынхаа бодлогыг сөрж байгаагийн цаана ямар нэгэн томоохон эрх ашиг байна гээ хардаж, тайлбар нэхэн асууж, сурвалжилж, үнэн мөний эрэлд иргэд гарахаас ч аргагүй. Нүүрсийг автомашинаар ч, галт тэргээр гээд бүхий л боломжоороо экспортлох ёстой болохоос өөрсдийн эрх ашигт нийцүүлэн нэгийг нь нээх гээд нөгөөг нь хаадаг ийм мулгуй шийдвэрээр экспортын, тэр тусмаа нүүрсний экспортын бодлогыг тодорхойлохгүй ээ, ноён Засаг, сайдууд аа!

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.91.220) 2025 оны 08 сарын 10

Улсын орлогыг ч ард түмний амьдралыг ч давхар хорлож байгаа Аймгийн засаг дарга,Дэлгэрсайхан сайд 2 ыг үтэр түргэн ажлаас нь хөөж зайлуулах хэрэгтэй.Цаана нь хувийн эрх ашиг байгаа нь үнэн Дэлгэрсайхан төмөр замаар өөрийнхөө хувийн вагоноор нүүрс зөөх гээд зориуд машин тээврийн нүүрсийг аймгийн даргаар дамжуулж зогсоосон.\nӨөрт нь хэдэн саяын хахуул өгсөн нь тодорхой.Дэлгэрсайхан үтэр түргэн зайл.

1  |  0
Бат(202.9.40.94) 2025 оны 08 сарын 10

Ард түмний хүсэл бол параламентаа 2 танхимтай болгож төрөө хянахгүй бол улс хөгжихгүйнээ төрд гарсан эрхмүүдийг буруутгах аргагүй хөрс нь бохирдсон болохоор бохир хөрснөөс хогийн ургамал л ургана Эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох

1  |  2

0  |  2

DR. UROLOGIST(102.89.82.97) 2025 оны 08 сарын 06

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Зочин(202.9.40.54) 2025 оны 08 сарын 06

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Зочин(103.57.92.176) 2025 оны 08 сарын 10

Наад Батжаргал засаг дарга чинь ихээхэн хувийн сонирхолтой. Жаахан юм харж байгаа байи

4  |  0
Top