The MongolZ-ийн одоогийн CS2 бүрэлдэхүүн ердөө хоёр жилийн өмнө бүрдсэн боловч уг нэрийн цаадах Монголын цахим спортын байгууллагын түүх түүнээс хамаагүй удаан. 2025 оны наймдугаар сарын 20-нд “The MongolZ” 12 жилийн ойгоо тэмдэглэжээ.
The MongolZ-ийн тоглогчдын дундаж нас дөнгөж 20 ч гэсэн хэдийнэ томоохон тэмцээнүүдэд түрүүлж, томоохон аварга шалгаруулах тэмцээний сүүлчийн шатанд шалгарж, дэлхийн чансааны эхний тавд багтаад байна. Азийн бүс нутагтаа аль хэдийн хамгийн хүчтэй баг гэж тооцогдох болсон The MongolZ нь Монголын цахим спортын хүч чадлыг дэлхийд харуулж, шилдэг багуудтай эн тэнцүү өрсөлдөж улс орны нэр хүндийг өндөрт өргөж байна.
Хамгийн дуртай багийнхаа ойг тохиолдуулан бид уншигч танд The MongolZ-ийн тоглогчидтой хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
Үүнд Бямбасүрэнгийн Гарьдмагнай ("bLitz"), Содбаярын Мөнхболд("Techno4K"), Банзрагчийн Өсөхбаяр("910"), Батболдын Аюуш ("mzinho"), Мөнхболдын Азбаяр ("Senzu"), Эрдэнэдалайн Баянбат ("maaRaa") нар хамгийн сонирхолтой асуултуудад илэн далангүй хариулсан юм.
Та энэхүү ярилцлагаас тоглогчид болон тэдний дасгалжуулагч тэмцээнд хэрхэн бэлтгэдэг, тоглолтын өмнөх ёс заншил, дуртай өрсөлдөгч багууд, хобби сонирхол, хамгийн дуртай хоол, бусад баг болон дэмжигчидтэй хэрхэн харилцдаг, цаашдын төлөвлөгөө зэрэг олон сонирхолтой зүйлийг мэдэх боломжтой болно!

Сэтгэгдэл ( 12 )
Ирээдүйд дэлхийн аварга болохыг хүсэж байна, амжилт хүсье!
Дэмжигчидтэйгээ ойр байдаг нь бас их таалагддаг
mzinho, 910, Senzu нарыг цаашид ч их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна
Монголын залуус дэлхийн шилдэг багуудтай эн тэнцүү өрсөлдөж байгаад баяртай байна
12 жил тасралтгүй хөгжиж, өсөж ирсэн нь үнэхээр бахархмаар
Бэлтгэлийнх нь тухай унших сонирхолтой байлаа, нууцгүй ярьсанд баярлалаа
Монголын eSports дэлхийд ийм өндөр амжилтад хүрнэ гэж бодоогүй
Techno4K, bLitz нарын тоглолтыг үзэх бүртээ догдолдог
Дөнгөж 20 настай тоглогчид ингэж амжилт гаргаж байгаад бахархаж байна
12 жилийн ойд нь баяр хүргэе! Монголын баг дэлхийд үнэхээр хүчтэй болжээ
mongolz margaash aurora tai avargiin tuluu toglono
mongolz margaash aurora tai avargiin tuluu toglono