.jpg)
2025-2026 оны хичээлийн жилд боловсролын салбарт хэрэгжиж буй ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, Боловсролын сайдын 2023 оны “Цахим системд суурилсан англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэх, төлөвлөгөө батлах тухай” А/353 дугаар тушаалын хүрээнд III, IV ангид англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг нэмэгдүүлэх чадавхжуулах II шатны сургалтыг зохион байгууллаа.
Англи хэлний багш нарыг бэлтгэх сургалтыг 2025 оны 08 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд орон нутаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж, сургалтад 21 аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын III, IV ангид англи хэлний хичээл заах 1486 багш хамрагдлаа.
Хамтарсан сургалтыг Архангай аймагт Pearson /пийрсон/байгууллагын сургалтын ахлах зөвлөх, мастер сургагч багш Жан Витек, сургагч багш, бүс нутгийн менежер Моника Хенел нар 8 болон 9 настай хүүхдийн сэтгэлзүйн онцлог, тэдэнд англи хэл заах арга зүйд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа.
СУРГАЛТААР:
Бага ангийн суралцагчдын сэтгэхүйн онцлог, хэл сурах үйл явцын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх,
III, IV ангид англи хэлний хичээл заах цогц хөтөлбөрийн онцлог, бүтэц, агуулга, сурах бичиг, дагалдах материалын талаар нэгдсэн ойлголт өгөх,
Сургалтын идэвхтэй аргуудыг ашиглан сурагч төвтэй багшлахуйд суралцах,
Сургалтын цахим платформ, дижитал контентыг хичээлдээ үр дүнтэй ашиглах чадварыг хөгжүүлэх,
Анги удирдах, ялангуяа олон хүүхэдтэй ангид суралцагчдын оролцоог жигд хангах, ялгаатай хэрэгцээг тооцох арга барилд суралцах,
Суралцагчдын ахиц дэвшлийг үнэлэх, хөтөлбөрт суурилсан үнэлгээний аргуудыг ашиглах чадвартай болох,
Багш нарын хамтын ажиллагаа, туршлага солилцох, мэргэжлийн хөгжлийн бүлгийг дэмжих зэрэг чадвар олгох зэрэгт суралцлаа.



Сэтгэгдэл ( 0 )