УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн санаачлагаар 10 дугаар сарын 4-нд Монгол Бөхийн өргөөнд ахмад бөхчүүдийн барилдаан зохион явуулахаар болсон талаар Монголын Үндэсний Бөхийн Холбоо албан ёсоор мэдэгдлээ.
Р.Сэддорж бол аймгийн заан цолтой бөх хүн. 2000-аад оны эхээр Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг үзэгчгүй шахам байхад нь шинэ шатанд гаргаж, олон компани, байгууллагаар ивээн тэтгүүлж, сонирхолтой сайхан барилдаан болтол нь сэдэж, зүтгүүлсэн нэгэн. Тэгвэл энэ удаад ахмад бөхчүүд рүү хандсан санаачлага гаргаж, Өмнөговь аймгийн нэрэмжит барилдаан болгон зохион явуулахаар болжээ.
Ахмад бөхчүүдийн барилдаан 45-49, 50-54, 55-аас дээш гэсэн гурван ангилалтай байх бөгөөд нийт шагналын санг 30 сая төгрөг гэж тэмдэглэсэн байна. Түрүү бөх 3 сая, үзүүр бөх 2 сая, шөвгийн дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 1 сая, шөвгийн наймд шалгарсан дөрвөн бөх тус бүр 500 мянган төгрөгийн бай хүртэнэ. Энэ бол гурван насны ангилал тус бүрд олгох бай шагнал.
Түрүүн өгүүлсэнчлэн Р.Сэддорж бөхийн төлөө ахицтай амжилтmай санаа сэдэж олдог, хэрэгжүүлж чаддаг тул энэ удаагийн барилдаан сайхан болно гэсэн найдлага төрж байна.
.jpg)
Өмнө нь МҮБХ Ахмад бөхчүүдийн барилдааныг зохион явуулахад улсын начин Б.Адъяахүү түрүүлж байлаа. Харин энэ удаад гурван насны ангиллаар гэхээр бөхчүүд үеийнхэнтэйгээ барилдах учраас илүү сонирхолтой сайхан байх талтай.
Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёр ч гараад ирэхийг хэн байг гэхэв. Бас л Р.Сэддоржийн сэддэг хэрэгжүүлдэг, за тэгээд дээр нь төрийн өндөр сэнтийд заларсны хувьд зангараг зааж магадгүй гэсэн үүднээс ийм найдлага тээж байна. Дархан аварга Г.Өсөхбаяр улсын их баяр наадамд 30 жил барилдаад, энэ жил өнжсөн. “Алдар”спорт хороог ахлаж яваа. Харин дархан А.Сүхбат бол хэзээ ч бэлтгэлтэй байж мэдэх барьцгүй, дайчин хүн. Тэгээд ч Баавгай заан Б.Бат-Өлзийгийн уяа сойлгыг тааруулаад буй сурагтай. Тэгэхээр барилдаж, ноцолдож байж ч мэдэх юм.
.jpg)
Үүнээс гадна домогт Зургаан залуу зааны нэг улсын арслан Б.Ганбат, айхавтар зургаатай ана мана барилдаж явсан Д.Бумбаяр, И.Доржсамбуу, уран барилдаант М.Жамъянпүрэв, хүүхэд залуусын бэлтгэлийн хажуугаар өөрийгөө ч өнгөлөөд, өнгөтэй яваа начин Б.Адъяахүү, за тэгээд Увсын алдартай начин Ө.Сумъяа, өдгөө ч наадамд гарсаар байгаа Ж.Цэвээн начин, энэ жилийн наадамд хоёр ч давчихсан улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Д.Ганхуяг гээд нэрлээд хараад байвал олон бөх барилдаж мэдэх юм.
.jpg)
Мижиддоржийн Жамъянпүрэв начин хоёр жилийн өмнө Цагаан сарын өмнө Ахмад бөхчүүдийн барилдаанд түрүүлж байсан. Гэхдээ одоогоор хэн хэн барилдах талаар зар тараагүй, үйл хэрэг эхэлж л яваа болохоор тэр биз.
Ямартай ч Цагийг эзэлсэн их аварга Бадмаанямбуугийн Б.Бат-Эрдэнийн үе, түүнийг залган цойлсон Зургаан залуу заан, тэдний араас жигдэрсэн олон сайхан хүчтэн барилдах барилдаантай, тэр үеийн бөхчүүдээ үгүйлсэн түмэн үзэх юмтай болох нь ээ.

Сэтгэгдэл ( 20 )
Шинэ мэдээлэл түй ч байхгүй, зүгээр л таамаг дэвшүүлсэн амтгүй хачин юм нийтлэхээ л больчих.

45 хүрээд л 20 оос 35 насны залуучуудтай өрсөлдөнө гэдэг хэцүү л дээ.45 аас дээш насны ангилалтай барилдаан хийж ахмад үеээ оролцуулах нь зөв шүү
45 хүрээд л 20 оос 35 насны залуучуудтай өрсөлдөнө гэдэг хэцүү л дээ.45 аас дээш насны ангилалтай барилдаан хийж ахмад үеээ оролцуулах нь зөв шүү
Наснасандаа ороод ирвэл мэдээж бөхөд дуртай ард түмнээ өндөлзүүлсэн олон олон барилдаан болох байлгүй дээ бүр үзэх юмсан гээд хорхой хүрчихлээ гэж \n

60 чавганц уралдахад нэг нь түрүүлдэг л дээ. Нас 50аас дээш бол зохимжтой.
60 чавганц уралдахад нэг нь түрүүлдэг л дээ. Нас 50аас дээш бол зохимжтой.
Нүүрсний хулгайч новш ямарч хэрэггүй юм санаачиллаа.Идэр залуу насандаа цол гуншингаа авч ард түмнээ баясгасан бөхчүүдийг өтлөх насанд нь олны доог тохуу болгох хэрэггүй.Адаглаад булчин мах нь шуугдаад кальци юм нь багассаж яс нь хэврэг болсон.Ахмад бөхчүүдийг бэртээж яах юм.Хулгайгаа больж,ард олонд тустай зүйл хийлдээ. 43 насандаа түрүүлдэг ч нотой гэдгийг олон түмэн мэднэ дээ.
45-нас арай 50-дээшээ байвал зүгээр!! Баянаа аварга чинь 1987- онд 43- настайдаа улсын наадамд түрүүлж байсан шүү!! 60- дээш насанд Жамцын Бор хайрцагтай үзэх бөх байхгүй байхаа!!! Цагтаа аваргуудын муухай найраанд хууртаж түрүүлэх, цолоо ахиуулах болжоо алдсан хүн дээ!! Ид үедээ айхтар аваарт орж бэртсэн!
Мөн их сайхан юм санаачилж дээ. Өмнөговь дахь хятадуудын даварсан ажиллагааг зогсоох талаар юу ч санаа байдаггүй бахөнцөр гишүүд чааваас даа.
А.СҮХБАТ АВРАГА ЗОДОГ ТАЙЛСАН БАЙХОО
А.СҮХБАТ АВРАГА ЗОДОГ ТАЙЛСАН БАЙХОО
Мангар цоохор сэддоржоос өөр юм гарахгүй. Тэнэг пиздаа. Нүүрс тендерийн хулгайч бушуу ялаа аваасай.
Мангар цоохор сэддоржоос өөр юм гарахгүй. Тэнэг пиздаа. Нүүрс тендерийн хулгайч бушуу ялаа аваасай.
Мангар цоохор сэддоржоос өөр юм гарахгүй. Тэнэг пиздаа. Нүүрс тендерийн хулгайч бушуу ялаа аваасай.