Европын Аваргуудын лигийн хэсгийн хоёрдугаар тойрогт Испанийн “Барселона” талбайдаа Францын “Парис Сэн-Жэрмэйн”-ийг хүлээн авч, 1:2-оор хожигдсон.
Өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн аварга “Парис Сэн-Жэрмэйн”-ий бүрэлдэхүүyд “Алтан бөмбөг” дөнгөж гардаад буй Усман Дембеле гэмтлийн улмаас байсангүй. Мөн багийн ахлагч Маркиньос, залуу авъяаслаг тоглогч Жоао Невеш, Дэзирэ Дүэ болон гүрж жигүүрийн хагас хамгаалагч Хвича Кварацхелиа ч мөн гэмтлээс болоод тоглосонгүй. Гэлээ ч “Барселона”-г талбайд нь хожсон юм.
.jpg)
Ханси Фликийн баг нэгдүгээр тойрогт Английн “Ньюкасл”-ыг Маркус Рэшфордын хоёр гоолоор 0:2-оор хожсон тоглолтод Ламин Ямаль оролцоогүй. Түүнийг гэмтэлтэй гэж мэдээлсэн. Харин “ПСЖ”-ийн эсрэг тоглолтод гарлаа.
Гэхдээ дуугүй ч гарсангүй. “Би эргээд ирлээ. Надтай хамт миний эрхэм зорилго мөн ирлээ” хэмээн тоглолтын өмнө сошиалд бичсэн байлаа. Гэвч эрхэм зорилго нь энэ удаад бүтсэнгүй. Хоёр баг төгсгөл хүртэл 1:1-ээр тэнцэж яваад португал довтлогч Гонсало Рамуш хожлын гоолыг оруулснаар гурван оноотой буцсан. Хожигдсоныхоо дараа Ямаль “Эрхэм зорилго”-ын тухай постоо устгасан ч “Барселона”-гийн Педригийн мөн л тоглолтын өмнө сошиалд ““Барселона” бол Европын хамгийн шилдэг баг” гэж бичсэн нь олны ярианы сэдэв болж хувирсан байна. Аваргуудын лигт “Парис Сэн-Жэрмэйн” түрүүлсэн атал өөрсдийгөө шилдэг нь гэсэн, тэгтэл нэмээд хожигдчихсон тул Испанийн хэвлэлүүд ч дуугүй байж сурахыг анхааруулжээ.
.jpg)
“Бид Аваргуудын лигийн аваргууд. Миний хэлэх гэсэн юм ердөө л энэ. Хэрвээ чи үнэхээр шилдэг нь юм бол түүнийгээ талбай дээр л харуулах ёстойгоос биш хий дэмий чалчих хэрэггүй” гэж Гонсало Рамуш өгүүлжээ.
Испанийн хэвлэлүүд Ламин Ямалийг сошиалоор “чалчиж” байхын оронд бэлтгэлдээ илүү анхаарахыг сануулж, анхааруулж эхэлсэн байна. “Алтан бөмбөг”-ийн санал хураалтад хоёрдугаар байр эзэлсэн ч гэлээ тэр шагналыг гардаагүй болохоор өөрийгөө том од гэж бодох хэрэггүй. Хэдийгээр насандаа баймгүй хэрсүү сайн тоглодог ч урьдын адил томоогүй, хөнгөн хийсвэр өсвөр насны хөвгүүн хэвээр байсаар байгааг нь ч анхааруулжээ.
.jpg)
“Ямаль эхний үед бөмбөг хуваарилж, дамжуулалтууд өгч сайн тоглосон. Бүр маргааш болохгүй юм шиг өнөөдөр л бүхнийг амжуулах гэж зүтгэх мэт тоглосон. Харин хоёрдугаар үед тоглолт нь уначихсан. Ямар ч сэдэл санаагүйгээр муу тоглолоо. “Алтан бөмбөг” гардахыг хүсээд байгаа юм бол өөр олон зүйлээ сайжруулах хэрэгтэй нь илт байна” хэмээн AS шүүмжилжээ.

Сэтгэгдэл ( 1 )
Кредитите Albaker предлагат парични заеми от 5 000 до 50 000 евро, а също така финансираме проекти от 50 000 до 300 000 евро на годишна лихва за всяко лице или фирма, които се нуждаят от заем. Пари за задоволяване на част от нуждите им.\nАко имате нужда от помощ, моля, уведомете ни колко имате нужда и желания период на изплащане. Бърз кредит и безкраен стрес при плащанията. Имейл: albakerloanfirm@gmail.com\nWhatsApp 13075431042