Б.Дөлгөөнхэрлэн "Hippo" олимпиадын "WORLD FINAL"-аас АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 10 сарын 08

"Сант" сургуулийн 12-р ангийн сурагч, 17 настай Бямбадоржийн Дөлгөөнхэрлэн "Hippo-2025" Олон улсын англи хэлний олимпиадын "Hippo-4" буюу ахлах ангийн төрөлд алтан медаль хүртлээ. 

2012 оноос хойш 6-19 насны сурагчдын дунд зохиогдаж буй Олон улсын англи хэлний олимпиад нь урьдчилсан болон бүсийн гэхчлэн олон шатлалтай бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах финалын шат нь Итали улсад боллоо. 

Италид болсон "Hippo-2025" олимпиадад нийт 73 орны 93,224 сурагч оролцсоноос "WORLD FINAL" шатанд 317 оролцогч шалгарч, тэдний дунд Монгол Улсаа төлөөлөн 19 сурагч оролцсоноос Б.Дөлгөөнхэрлэн "Hippo-4" буюу ахлах ангийн төрөлд, ийн алтан медаль хүртэж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгалаа. 
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дөлгөөн хэрлэн дүүдэ(45.117.32.6) 2025 оны 10 сарын 09

Монголын маань гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуусын оюуны чадамжийг Дэлхий дахинд харуулж чадсан ач дүүдээ баяр хүргэе

1  |  0
Top