Үндэсний бөхчүүдийг гэнэтийн ослын даатгалд хамруулна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 11

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Ц.Магалжав, “Миг Даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ануужин нар Монгол үндэсний бөхөөр хичээллэж буй хүүхэд, залуус болон хүчит бөхчүүдийг гэнэтийн ослын даатгалд хамруулах хамтын ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа.

“Миг Даатгал” ХХК нь “Эрсдэлгүй ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2025 оны аравдугаар сарын 21–24-ний өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулагдах өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох өсвөрийн бөхчүүдийг гэнэтийн ослын даатгалд хамруулан ажиллах бөгөөд төвлөрсөн даатгалын хураамжаас тодорхой хэмжээг Хэнтий аймгийн өсвөр бөхчүүдийн бэлтгэл, сургуулилтанд хандивлахаар шийдвэрлэжээ.

Ташрамд дурдахад, “Миг Даатгал” ХХК нь МҮБХ-ны “Алтан цом”-ын төлөөх багийн барилдаанд “Эв Монгол” багийг бүрдүүлэн оролцох бөгөөд тус багтаа Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын заан М.Лхагвагэрэл нарыг УРИН ОРОЛЦУУЛАХААР санал гаргаад байгаа болно.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
polk(197.211.63.180) 2025 оны 10 сарын 17

Кредитите Albaker предлагат парични заеми от 5 000 до 50 000 евро, а също така финансираме проекти от 50 000 до 300 000 евро на годишна лихва за всяко лице или фирма, които се нуждаят от заем. Пари за задоволяване на част от нуждите им.\nАко имате нужда от помощ, моля, уведомете ни колко имате нужда и желания период на изплащане. Бърз кредит и безкраен стрес при плащанията. Имейл: albakerloanfirm@gmail.com\nWhatsApp 13075431042

0  |  0
Зочин(202.126.89.135) 2025 оны 10 сарын 12

Гэмтэж бэртэнэ гэж айгаад байгаа бол барилдахаа л больчихмоор, дурандаа ноцолдож байж, сүртэй сүнснүүд бэ

0  |  0
Top