
Ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон сургуулийн өмнөх боловсролын багш нар энэ сарын 16-ны өдрөөс эхлэн хугацаагүйгээр ажил хаялт зарлахаа мэдэгдээд байгаа билээ. Засгийн газрын зүгээс багш нарын үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан ч багш нар үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсээр байна.
Үүсээд буй нөхцөл байдлын талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Багш нар шууд ажил хаях нь хууль бус үйлдэл болох магадлал өндөр байна гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд сая хэллээ. Арбитр нь дөнгөж томилогдоод ажиллагаа эхэлж байхад шууд ажил хаялт зарлах нь эрсдэлтэй байна шүү гэдгийг хэлье.
Байдгаараа л хамтдаа хичээлээ. Хамтдаа хичээгээд хамт УИХ-д асуудлаа оруулж байна. Ямар ч байсан үндсэн цалинг 20 хувь нэмэгдүүлэх шийдэлд эхний ээлжинд хүрлээ. Цаашид цалинг тогтвортой нэмэгдүүлэхэд төлөвлөгөө гаргаж ажиллана. Тиймээс багш нар сургууль, цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагааг хангах тал дээр хамтран ажиллаач ээ гэж хүсэж байна" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 1 )
Харин ч эрсдэл багатайгаар асуудлаа шийдвэрлүүлэх боломж шүү