Сурагчдын бие даалтын долоо хоног маргааш дуусна

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 10 сарын 26

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие даалтын долоо хоног маргааш дуусна.

2025-2026 оны хичээлийн жил гурван улиралтай бөгөөд эхний хоёр улиралд бие даалтын долоо хоногийг зохион байгуулна гэж заасан бол хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоног дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт эхэлнэ. 

Сануулахад, сурагчдын өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгасан ба бага ангийн сурагчид энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн амарна. 2026 оны нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт эхлэх бөгөөд нийтдээ зургаан долоо хоног амрах юм.

Харин дунд, ахлах ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Гэхдээ эхний долоо хоногийн хугацаанд хичээл цахимаар үргэлжлэх юм байна. Өвлийн амралтыг сунгасантай холбогдуулан 2026 оны зургадугаар сарын хичээлийн хуваарьт өөрчлөлт орж, зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд сурагчид хичээллэнэ. Тодруулбал, энэ долоо хоногт шалгалтын долоо хоног явагдах бөгөөд хичээлийн жилийн нийт хоног 170-185 байх хуулийн заалтыг хангах зорилготой аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top