“Цайны зам” гэрэл зургийн үзэсгэлэн толилууллаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 08

Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдааны хүрээнд “Цайны зам” гэрэл зургийн үзэсгэлэн болон жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдааг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Дархан юнайтед арена”-д дэлгэлээ.

Цуглуулагч Цэндийн Батсайханы гэрэл зургуудаас бүтсэн тус үзэсгэлэн нь “Цайны зам” дагуух байгаль, ард түмний аж амьдрал, уламжлал, түүхэн цаг хугацааг харуулснаараа онцлог байв.

Үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул аймгийн 16 бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн байгууллага оролцож, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцууллаа.

Энэхүү арга хэмжээ нь гурван улсын аялал жуулчлал, соёл, эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, “Цайны зам”-ын өв уламжлалыг аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.93.71) 2025 оны 11 сарын 09

Одоогын убтз-ын трасс чин цайны зам

0  |  0
Top