"Чингис хаан цом"-д Э.Батмагнай арслан түрүүллээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 21

Их эзэн богд Чингис хааны мэлмий гийсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдрийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдсанаас Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын арслан Э.Батмагнай долоо даван түрүүллээ. Харин Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан С.Сүхбат үзүүрлэсэн байна. 

Өнөөдрийн барилдааны шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын заан Н.Жаргалбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн арслан Д.Алтанцоож нар үлдсэн юм. 

Улсын арслан Э.Батмагнай "Ерөнхийлөгчийн цом" болон "Чингис хааны цом"-ын барилдаанд түрүүлсэн анхны бөх боллоо. Тэрээр замналынхаа турш Бөхийн өргөөний таван барилдаанд түрүүлээд байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.232) 2025 оны 11 сарын 23

Энэнээс яагаад допинг илэрдэггүйг гайхаад л байдаг юм, допингийн хэрэглээ хавтгайрсан одоо цагт допинггүй бөх томхон барилдаанд түрүүлэхэд бэрх гэдгийг бүгд л мэдэж байгаа ш дээ, тэр тусмаа гэнэт цоорч түрүүлэх энэ тэр бол бүүр боломжгүй ш дээ

0  |  0
Top