Бага ангийн сурагчдын хичээл ӨНӨӨДРӨӨС цахимд шилжлээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 12 сарын 01

Өнөөдрөөс /2025.12.01/ нийслэлийн долоон дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын хичээл цахимд шилжлээ.

Харин 6-9 дүгээр ангийнхан энэ сарын 8-наас цахимд шилжих бол ахлах ангийн сурагчдын дунд ханиадны тархалт бага тул танхимаар хичээлээ үргэлжлүүлэх юм. 

Боловсролын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх тухай” А/560 дугаар тушаалд  "Суралцагчдыг томуу, томуу төст халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн 7 дүүрэг (Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй)-ийн ерөнхий боловсролын сургуулийн бага анги 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдөр, дунд анги 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд тус тус цахимаар хичээллэнэ" гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top