Сон Хён Минийг сүрдүүлсэн эмэгтэйд хорих ял оноожээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өмнөд Солонгосын нэрт хөлбөмбөгч Сон Хён Минийг сүрдүүлсэн Янг гэх эмэгтэйд Сөүл хотын шүүх хоёр жилийн хорих ял оноожээ. Түүнийг хүний нэр алдарт халдах зорилгоор худал хэрэгт гүтгэсэн, зохион байгуулалттай худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр хорих ял оноожээ. Хэдийгээр шүүх хуралдааны үеэр Янг гэх эмэгтэй үнэн гэж мэдэгдсэн ч хангалттай нотлох баримтгүйн улмаас хорих ял оноосон байна.

Янг гэх эмэгтэй 2024 онд Сон Хён Минээс жирэмсэлсэн гэх мэдээлэл цацаж, улмаар 300 сая вон нэхэмжилсэн билээ. Улмаар өөрт нь болон хувийн төлөөлөгчид нь эхоны зураг, өөрийнх нь болохыг нотолсон хуурамч бичиг баримт явуулж сүрдүүлж байсан юм.

Энэ хэрэгтэй холбоотойгоор 40 гаруй насны эрэгтэйд Өмнөд Солонгосын шүүхээс торгуулийн ял оноожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top