
Намрын сард улс төр бужигнахтай зэрэгцээд бензин, шатахуун тасалдаж эхэллээ.
Өвлийн энэ хатуу хүйтэн саруудад ч шатахуун тасалдсаар л байна. Шалтгаан нь ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай шууд холбоотой. ОХУ-ын засаг захиргаа наймдугаар сарын 1-ний өдөр бензин, шатахууны экспортоо түр зогсоосон. Ингээд манай зовлон эхэлсэн дээ. Хичээл, сургууль жигдрэхтэй зэрэгцээд ШТС-ууд хязгаар тогтоож, нийслэлд урт дараалал үүсэв. Хэдийгээр аравдугаар сарын сүүлээр 86 ваган шатахуун орж ирж, Улаанбаатар хотын агуулахуудад 2.8 тонн АИ-92 бензинтэй гэж мэдээлсэн ч сардаа нэг удаа бензинд очерлох болов. Гэвч дарга нар үүнийг канестраа аваад шагалж байна гэж гөрдсөн. Дараа нь учир утгагүй дугаарлахаа боль гэж зандарч нэг үзэв. Тэгээд ч болсонгүй. ОХУ болохоор хөрш улс, найрсаг харилцаатай Монгол Улсад энэ хориг нөлөөлөхгүй гэсэн ч тасалдсан хэвээр.
Өнгөрсөн жилд ч тасалдаж л байсан. Намрын сард улс төр бужигнахтай зэрэгцээд бензин, шатахуун тасалдав. Өвлийн сард ч шатахуун тасалдсаар л байна.
Засаг үүнийг агуулах савгүй, урт хугацааны нийлүүлэлтгүй гэж оношлоод “Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хууль” өргөн барьсан. Утга нь өөрөө гоё л доо гэдэг шиг Монголбанкны репо санхүүжилтээр 1.6 их наядын санхүүжилтээр шатахуун тасалдлаа арилгах үндсэн агуулгатай хууль юм. Санхүүжилтийн 500 тэрбумаар нь шатахуун хадгалах савтай болно. Үлдсэнийг нь шатахуун импортлогчдод зээл хэлбэрээр олгоно гэж тооцсон. Репо санхүүжилтийг уг нь манайх шиг улс хэрэглэдэггүй юм л даа. Яг гурван жилийн өмнө 2022 онд дефолт зарлах нөхцөл үүссэн, валютын ханш нь савласан, инфляц нь 30 хувь илүү нэмэгдсэн Гана, Пакистан, Шри Ланка улсууд репо санхүүжилтээр шатахууны тасалдлаа “шийдсэн” юм.
***
Бензиний тасалдал иргэдийг бухимдуулж байхтай зэрэгцээд олон жил үнсэнд хаясан шалж явсан багш нар нийгмийн байдлаа дээрдүүлэхээр талбайд жагсаж эхлэв. Үйлдвэрчний эвлэлээс цалин хангамж нэмэгдүүлэх, ажлын нөхцлөө сайжруулахаа есдүгээр сарын 28-ны өдрөөс багш нар ажил хаялт зарлахаар болсон. Тэд цалингаа 50% нэмэгдүүлэх шаардлага тавьсан ч Засгийн газар тоймтой хариу өгөөгүй. Дарга болж эрх мэдлийн цулбуураас атгах хүсэлтэй тэд тоох ч сөхөө байгаагүй л дээ.
Сүүлийн 30 жил уул уурхайг “би авна, чи авна”, эрх мэдэлд “би сууна, чи сууна” гэж маргасан Монголын төр багш нараа ажил хаях үед нь л тоож нэг харав. Тогтож даанч бодсонгүй.
Ингээд аравдугаар сарын 9-нөөс эхлэн 500 гаруй боловсролын байгууллагын 30 гаруй мянган багш, ажилтан орон даяар хугацаагүй ажил хаяв. Зарим улс төрчид үүнийг улстөржсөн үйлдэл гэж харсан. Салбарын сайд нь хүртэл шүүхээр заргалдах эрсдэлтэй шүү гэж “сүрдүүлэв”. Тэгж, тэгж Засгийн газраас багш нарын үндсэн цалинг 2026 онд хоёр үе шаттайгаар 30% нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 742 мянган төгрөгөөр, 2026 оны 11 дүгээр сарын 1-нд үлдсэн хувийг нэмснээр багш нарын цалин 2.8 саяд хүрнэ гэж тооцсон. Төсөвт 518.6 тэрбум төгрөг суулгасан. Сүүлийн 30 жил уул уурхайг “би авна, чи авна”, эрх мэдэлд “би сууна, чи сууна” гэж маргасан Монголын төр багш нараа ажил хаях үед нь л тоож нэг харав. Тогтож даанч бодсонгүй.

Сэтгэгдэл ( 0 )