Бага насны хүүхэд хулгайлсан гэх этгээдийг ХОРИХ ЯЛААР шийтгэсэн гэв

Г.Билгүүн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 06

Өнгөрөгч амралтын өдрүүдэд бага насны охидыг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлддэг байж болзошгүй иргэний бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан.

Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Дархан-Уул аймгийн харьяат У гэгч нь тухайн бичлэгийг цахим орчинд 2025 оны 09 дүгээр сард нийтэлсэн. Улмаар түүнийг шалгаж, өнгөрөгч оны 11-р сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн шүүхээс Эрүүгийн хуулийн 13.2.2.1-д заасан гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн” гэжээ.

Эрүүгийн хуулийн 13.2 хүн хулгайлах

  • 2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

2.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top