Монгол улсын Засгийн газраас аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт мэдээлэл өгөх цахим уулзалт хийлээ.
Тухайлбал:
- Боловсролын яам,
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас 2026 онд хэрэгжүүлэх бодлого, чиглэлийг танилцуулж, орон нутгийн удирдлагуудтай харилцан уялдаа холбоотой хамтран ажиллах талаар хэлэлцэж санал сонсох зорилготой цахим уулзалт боллоо.
Уулзалтын үеэр Боловсролын яамнаас Өмнөговь аймаг 6–12 дугаар ангийн бүх сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт бүрэн хамруулж, өдөр бүр сүү, тараг олгох болсон сайн туршлагыг аймгууд хэрэгжүүлж ажиллахыг онцоллоо. Улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Өмнөговь аймаг тус тус “Сүү тараг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.



Сэтгэгдэл ( 0 )