"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 01-р сарын 17-нд МҮОНТВ-ээр олон нийттэй шууд ярилцах гэж байна. "Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлага бямба гарагийн 17:00-20:00 цагийн хооронд гурван цаг үргэлжлэх бөгөөд иргэдийн аж амьдрал, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл болон бусад сэдвээр нээлттэй ярилцаж, байр сууриа илэрхийлнэ.

Иргэд асуулт, саналаа:

И-Монголиа,

D-gov.mn сайт,

"11-11" төвөөр дамжуулан урьдчилж өгөх боломжтой юм байна.

Асуулт, санал авах шугам 2025 оны 01-р сарын 13-ны 15:00 цагт нээгдэнэ гэж Засгийн газрын ХМОНХГ мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top