Хонь
Зардал гэнэт өсөж, сэтгэл санааг нь зовоож магадгүй. Гэр бүлийнхнийхээ дэмжлэгтэй ахуйн асуудлуудаа амжилттай шийднэ. Хайр бүхнийг орлодог гэдгийг онцгой мэдэрнэ. Өнөөдөр оруулсан хөрөнгө оруулалт ашиг авчирна.
Үхэр
Амрахаар шийдсэн бол жинхэнэ сэтгэл ханамжийг авна. Хуучин анд нь бизнесийнх нь ашиг орлогыг нэмэгдүүлэх жинтэй зөвлөө өгнө. Аз таны талд байна. Маш сонирхолтой өдөр өнгөрөх ба түншүүд нь ч таныг дэмжиж, хамтдаа дуусгаагүй ажлаа дуусгана.
Ихэр
Найз нөхөд нь таныг онцгой хүнтэй танилцуулна. Тэр хүн таны бодолд ихээхэн нөлөөлнө. Хуримтлал үүсгэхэд гэмгүй. Хайртай хүн нь танаас ямар нэгэн зүйл хүсэх ч та хүслийг үл биелүүлж, гомдоох вий. Утас хэт их хэрэглэх нь таны алтан цагийг үрнэ.
Мэлхий
Гэртээ ажиллахдаа онцгой анхаарал болгоомж илүүдэхгүй. Урт хугацааны ашиг хүртэхийн тулд хувьцаа худалдан ав. Энэ өдөр ганцаар байхыг хүсэх ба энэ нь танд хэрэгтэй.
Арслан
Болгоомж илүүдэхгүй өдөр. Санхүүгээ хянаж, илүү зардал гаргахгүй байхыг хичээгээрэй. Гэрийн ажил их цаг авна. Харин ажил дээрээ ачаалал ихтэй ч үр бүтээлтэй байна.
Охин
Байгальд идэвхтэй амарвал зохино. Аюулгүй байдал хэт төвлөрснөөр хөгжихөд нь саад болно. Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулбал амжилттай. Хүүхдэдээ анхаарал хандуул, хайр сэтгэлийн тал дээр романтик мөчүүд хүлээж байна.
Жинлүүр
Хүүхэд насны дурсамжууд сэтгэлийг нь догдлуулна. Өмнө нь оруулж байсан хөрөнгө оруулалт өгөөжөө өгнө. Дур булаам байдал, ухааныхаа тусламжтай хүмүүстэй хөнгөхөн хэл амаа ололцоно. Уран бүтээлч жинлүүрийнхэнд шинэ боломжууд гарч ирнэ.
Хилэнц
Энэ өдөр маргаан болон санхүүгийн хүндрэл дагуулах тул сэтгэл хөдлөлөө барьж, зардлаа хянаарай. Гэр бүл дэх өөрчлөлтүүд сэтгэл хөдөлгөнө. Хайр сэтгэлийн тал дээр ноцтой өөрчлөлт гарах тул шийдвэр гаргах гэж бүү яар.
Нум
Эрч хүчтэй, үр бүтээмжтэй өдөр. Ажлаа түргэн амжуулна. Санхүүгийн тал дээр болгоомжтой байхад илүүдэхгүй. Хэрэгтэй хүмүүстэй танилцаж, бизнестээ амжилт гаргана.
Матар
Эрүүл мэнд нь сайжирч, хөрөнгө оруулалт нь амжилттай байна. Шинэ харилцаа ирээдүйтэй байх ба нөлөө бүхий хүмүүстэй ярилцвал хэрэгтэй санаа авна. Хүүхэд, гэр бүлдээ анхаарал хандуулаарай.
Хумх
Өнөөдөр сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж, санхүүгийн асуудалд анхааралтай бай. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлж, хайр халамжаа мэдрүүл. Шагнал урамшуулал хүлээх хэрэггүй.
Загас
Өөдрөг сэтгэлгээ нь хүндрэл бэрхшээлийг давах ухаан хайрлана. Санхүүгийн асуудлаас болж хайртай хүнтэйгээ маргалдаж болзошгүй. Ховор таардаг хүмүүстэй уулзахад тохиромжтой. Өнөөдөр зүрхээ биш ухаанаа дагах өдөр.

Сэтгэгдэл ( 0 )