Монгол Улсад он гарснаас хойш 21 мянган жуулчин иржээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улс 2026 он гарснаас хойш 21 066 жуулчин хүлээн авсан талаар Монголын аялал жуулчлалын холбооны мэдээлэлд дурджээ. Ирсэн жуулчдын дийлэнх нь Өмнөд Солонгос, ОХУ, БНХАУ-ын иргэд эзэлж байна.

Жуулчид нэмэгдсэн шалтгаан нь Монгол Улсыг сурталчилсан нэвтрүүлэг, тамирчдын амжилт болон сурталчилгаа нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Монгол Улс оны эхний сар дуусаагүй байхад 20 мянга давсан жуулчин ирсэн нь 2026 онд гадаад жуулчдын тоо түүхэн дээд хэмжээндээ хүрэх найдлагатай байгаа юм.

Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалд ээлтэй бодлого баримтлахаар болж 2028 оныг дуустал “Монголд зочлох жилүүд” хөтөлбөр боловсруулсан билээ. Ташрамд дурдахад 34 улсын жуулчдын визгүй зорчих хугацааг 2026 оныг дуустал сунгасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top