Хонь
Бусдад тусалж, урам зориг авна. Баярлалаа, уучлаарай гэдэг шидэт үгийг хэрэглээрэй. Үдэш нь өмнө нь хэзээ ч очиж байгаагүй газар очно.
Үхэр
Өнөөдөр шинэ зүйлийг амархан сурах тул өмнө айдаг байсан шинжлэх ухаан зэрэг сэдвийг сонирхоод үз. Илүү эд хэрэглэлээ зарах хэрэггүй. Маргааш хүртэл хойшлуул.
Ихэр
Хайртай хүн нь буулт хийнэ. Өөрийгөө байнга эрхлүүлж бай. Үүнийг өнөөдрөөс эхэл. Согтууруулах ундаанаас хол бай. Тэнэг зүйл хийх вий.
Мэлхий
Нүүдэл суудал хийж магадгүй. Хожим нь энэ сайхан санаа байсныг ойлгоно. Удаан хүлээсэн мэдээгээ дуулна. Хэн нэгнийг шүүмжлэх хэрэггүй. Буруу хүндээ очно.
Арслан
Өнөөдөр танд хэрэгтэй зүйл бол найз нөхдийн хамтаар амрах явдал. Ямар нэгэн зүйлийг хийхдээ бүх хүчээ дайчлаарай. Эс бөгөөс алдаа гарна. Өнөөдөр ажилдаа өөрийгөө бүрэн зориулж, бусад зүйлсийн талаар ор тас умартана.
Охин
Өөдрөг сэтгэл санаа танд жигүүр ургуулна. Бага ч гэсэн хугацаанд ганцаар байхад илүүдэхгүй. Аливаа зүйлийг олон талаас нь харж сурахгүй бол хэзээ ч мэргэшлээ дээшлүүлж чадахгүй.
Жинлүүр
Сэтгэл санаа баяр баясгалангаар дүүрэн. Долоо хэмжиж нэг огтол гэдгийг сайтар ухаарна. Амьдралын гол зорилгоо санаарай.
Хилэнц
Өнөөдөр онцын зүйл хийхгүй байж болно. Учир нь тэглээ гээд яах ч үгүй. Таныг хүмүүс хүлээн зөвшөөрөхийг хүсэж байгаа бол аливаад нухацтай ханд. Гадаад төрх, хооллолтдоо анхаараарай.
Нум
Найздаа жижиг зүйл дээр ч хамаагүй туслаарай. Ингэснээр та хоёрын нөхөрлөл бэхэжнэ. Эсрэг хүйстнийхээ саналыг хүлээн авах хэрэггүй. Та ганцаар байхыг хүсэх ч тийм боломж гарахгүй.
Матар
Өнөөдөр ханцуйгаа шамлан ажиллах шаардлага гарна. Гэхдээ өдрийн турш дайчин чанараа алдаж болохгүй. Өнөөдөр таны нүдэж байгаа хаалга нээгдэхгүй.
Хумх
Орчноо солихыг хүсэж байгаа бол хэрхэн хийхээ бодож үзээрэй. Хайртай хүндээ гэнэтийн бэлэг барь. Үсчин орохоор төлөвлөж байгаа бол хойшлуулсан нь дээр. Хожим нь үүндээ харамсана.
Загас
Удаан хүлээсэн өөрчлөлт таны хаалгыг цохино. Ухаандаа захирагдан бусдад зөвлөгөө өгөх хэрэггүй. Эс бөгөөс хүмүүс таныг зүрх сэтгэлгүй гэж бодно. Хэн нэгний мөрөөдлийг алах вий.

Сэтгэгдэл ( 0 )