Хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбарууд буцаагдаж эхэлжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгчийн баримталж буй бодлого, цагаачлалын эсрэг үйл ажиллагаа зэргээс шалтгаалан ирэх зун болох хөлбөмбөгийн ДАШТ-ний тасалбарууд буцаагдаж эхэлжээ. Зарим хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар өнгөрсөн хугацаад 16.8 мянган тасалбар буцаагдсан байж болзошгүй байна. Гэвч энэ мэдээллийг Олон улсын хөлбөмбөгийн холбооноос эрс няцаасаар байгаа юм.

Хөлбөмбөгийн ДАШТ-ний тасалбарын борлуулалт тооцоолж байснаас тааруу байгааг олон улсын хэд, хэдэн хэвлэлээр мэдээлсэн. Учир нь тасалбарын өндөр үнэ, газар зүйн байршил зэргээс шалтгаалан олон улсын борлуулалт сул байна. Түүнчлэн АНУ, Канадын дотоодын борлуулалт ч тааруу байгаа нь төсөөлсөн хэмжээнд ашиг олох эсэхийг эргэлзээтэй болгож байгаа юм.

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн ирэх зургаадугаар сарын 11-ний өдөр эхлэх бөгөөд АНУ, Мексик, Канад улсын 13 хотод болно. Энэ удаагийн ДАШТ гурван улсад зохион байгуулагдаж буй анхны, 48 баг оролцож буй анхны тэмцээн гэдгээрээ онцлог юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top