ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхан анхаарлын төвд орно

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Үйл явдлууд хэт чухал мэт санагдана. Санал авах ч эргэлзээтэй байна. Шууд зөвшөөрөх хэрэггүй. Өдөр тутмын ажилдаа анхаарч, бусдаас онцгойрох хэрэггүй. Алдаа гаргах эрсдэл өндөр. Үдшийг тав тухтай орчинд өнгөрүүлээрэй.

Үхэр

Энгийн дүрэм үйлчлэхгүй гэдэгт бэлэн байгаарай. Өөрийнхөөрөө зүтгэхийн оронд уян хатан бай. Санхүүгийн тогтвортой байдал эрсдэлээс чухал гэдгийг санаарай.

Ихэр

Анх харахад хамгийн энгийн даалгавар хүртэл таныг чөдөрлөнө. Хэн нэгэн санаатайгаар саад учруулж байгаа мэт. Чухал асуудлыг анзааралгүй өнгөрөөх магадлал өндөр байна. Өнөөдөр хамт олноо бус харин ахмад настай ойр дотнын хүмүүсээ сонсоорой.

Мэлхий

Нэлээд түгшүүртэй өдөр ч ажил төрлийн хувьд үр бүтээлтэй. Од эрхсийн сануулж байгаа цорын ганц зүйл бол ганцаар эсвэл итгэлтэй цөөн хүмүүстэй ажиллах нь дээр. Төлөвлөгөөгөө өөртөө үлдээ. Амжилт, ялалтынхаа тухай ч ярих хэрэггүй.

Арслан

Хэн нэгэн таныг захирах, таны сайхан сэтгэл, нээлттэй байдлыг нь ашиглахыг оролдож байгааг ойлгоно. Тиймээс саруул ухаанаар эсэргүүцээрэй. Санхүүгийн хувьд үд орчим харьцангуй таатай. Ямар нэгэн зүйл худалдан авах гэж байгаа бол эхлээд зардлаа тооцоорой.

Охин

Ажлын уур амьсгал хүнд байна. Бусдын тусламж, дэмжлэг хүлээлгүй, зөвхөн өөртөө болон өөрийнхөө ур чадварт найдаарай.

Жинлүүр

Бүх шийдвэрээ нягтлаарай. Яриа хэлэлцээ хийхдээ дарамт шахалтад орж, ашиггүй нөхцөлийг зөвшөөрөх эрсдэл өндөр байна. Яарах хэрэггүй. Чухал хэлэлцүүлгийг маргааш хүртэл хойшлуул.

Хилэнц

Амжилт гаргах боломж гарч ирнэ. Гэхдээ зөвхөн өөртөө найдаарай. Зоригтой санаа орж ирэх ба тэмдэглээд ав. Харин хэрэгжүүлэх гэж бүү яар. Бухимдаад байвал ядарсны шинж тул цэвэр агаарт гараарай.

Нум

Ямар ажлаа эхлээд амжуулахаа ойлгохгүй. Бүхнийг төлөвлөж, заалт бүрээр нь гүйцэтгэх гэж бүү хичээ. Ямар нэгэн тодорхой зүйл барьж ав. Үдээс хойш нөхцөл байдал тодорхой болно.

Матар

Үдээс өмнө хамгийн чухал гэсэн ажлаа амжуул. Хамгийн бүтээлтэй цаг хугацаа. Нэмэлт үүрэг даалгавраас татгалзаарай.

Хумх

Анхаарлын төвд орно. Гэхдээ энэ нь аюулгүй эсвэл таатай байхгүй. Хэнтэй ч ам зөрөх хэрэггүй. Дотроо бухимдаж, уурлавал тайван, хэн ч саад болохгүй зүйл хий. Хувийн харилцаанд нь хардалт гарч магадгүй.

Загас

Хүчрэх ажлаа л барьж ав. Бусдаас тусламж хүсэхээс бүү санаа зов. Чухал зорилтуудаа тодорхойлоорой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top