Суудлын автомашины импорт эрс буурчээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 02 сарын 11

Энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар 843 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортоор худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.4% буурсан үзүүлэлт аж. Импортын нийт үнийн дүнгийн 26% нефтийн бүтээгдэхүүн, 8% суудлын автомашин, 2.5% цахилгаан, эрчим хүчний салбар бүрдүүлжээ.

Суудлын автомашины импорт нэгдүгээр сарын байдлаар огцом буурсан нь импортын бүтээгдэхүүн буурахад голлон нөлөөлсөн байна. Тухайлбал нийт 6000 суудлын автомашиныг 66.1 сая ам.доллароор импортолжээ. Импортын машиныг тоогоор харьцуулбал өнгөрсөн оны мөн үеэс даруй 9900-аар буурсан үзүүлэлт юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top