ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхан бусдаас өөр байхаасаа бүү ай

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Өнөөдөр хөдлөхөөсөө илүү чиглэлээ мэдрэх нь чухал. Багахан эргэлзээтэй өдрийг эхлүүлнэ. Айх хэрэггүй. Энэ нь сул тал биш дотоод луужингаа тохируулж байгаа юм. Гэнэтийн уулзалт эсвэл ярилцлага гол зорилгуудаа тодорхойлоход нь тус болно.

Үхэр

Энэ өдөр өөртөө, өөрийнхөө бие, энгийн хэмнэлдээ найдаарай. Тайван хөдлөх тусам ажил илүү бүтэмжтэй байна. Энгийн үйлдлээр дамжуулан хяналт орж ирнэ. Өөрийгөө жижиг худалдан авалтаар шагнана. Итгэдэг хүнтэйгээ тав тухаа хуваалцаарай.

Ихэр

Толгойд нэмэлт гэрэл асаасан мэт. Бодол санаа саруул, үг мэргэн. Яриа хэлэлцээ хийх, хүмүүстэй танилцахад таатай. Өмнө нь хэцүү санагддаг байсан хүмүүстэй хүртэл хэл амаа хялбархан олно. Ойрын төлөвлөгөөнд нөлөөлөх санаа орж ирнэ.

Мэлхий

Сэтгэл санаа тогтворгүй байна. Дэлхий ертөнцийг тэвэрч авах эсвэл чимээгүй орчинд нуугдах хүсэл төрнө. Аль алиныг нь өөртөө зөвшөөр. Бусдын асуудлыг өөртөө бүү үүр. Мөнгө, ахуйтай холбоотой мэдээ сонсоно. Үдэш нь удаан хүлээсэн амар амгаланг мэдэрнэ.

Арслан

Өнөөдөр та юу ч хийгээгүй байсан ч анхаарал татна. Таны итгэлтэй байдал холоос ч мэдрэгдэнэ. Санал авч магадгүй бөгөөд та өөрөө санаачилгатай байх хэрэгтэй. Даруухан зан гаргах хэрэггүй, өөрийгөө илэрхийл. Илэн далайнгүй байх нь хүч.

Охин

Төлөвлөгөөгөө эргэн харах, орон зайгаа цэвэрлэх, эртнээс ачаа болоод байгаа зүйлээ дуусгахыг хүснэ. Орон зайгаа чөлөөлснөөр та шинэ зам нээж байна. Ажилдаа төвлөрөөрэй.

Жинлүүр

Харилцаа нэн чухал. Аливаа үг эсвэл ойртуулж эсвэл холдуулах чадалтай. Зөөлөн өнгө аясаар, үнэнийг хэлэхийг хичээгээрэй. Сонирхолтой учрал хүлээж байна. Энэ өдөр та гоо сайхан руу тэмүүлнэ.

Хилэнц

Өөрчлөх хүсэл төрнө. Хуучин дүрэм ажиллахаа больж, үүнийг ч та мэдэрнэ. Чухал шийдвэр гаргах, хэрэггүй зүйлсээсээ ангижрах, шударга яриа өрнүүлэхэд тохиромжтой. Зөн совиндоо итгээрэй. Санхүүтэй холбоотой асуудал гарч болзошгүй.

Нум

Салхи таныг урагш тууж байгаа мэт хөнгөн өдөр. Ярилцах, төлөвлөх, ирээдүйнхээ талаар мөрөөдөхийг хүснэ. Шинэ хүмүүстэй танилцаж, гэнэтийн санал авна. Хамгийн гол нь хийж чадахаасаа илүүг амлахгүй байх нь чухал. Гол чигээ сонгоорой.

Матар

Өөртөө өндөр шаардлага тавина. Бүхнийг төгс хийхийг хүсэх ба үүнийгээ дарамт болгож болохгүй. Чухал ажил, стратеги төлөвлөлт, нэр хүндээ бэхжүүлэхэд тохиромжтой. Танд итгэж, зөвлөгөө хүснэ.

Хумх

Гэгээрэл мэт ер бусын санаа орж ирнэ. Уран бүтээл, туршилт хийх, санаа нэгтнүүдтэйгээ ярилцахад таатай. Хайрцгаасаа халь сэтгэхэд бэлэн гэдгээ мэдэрнэ. Хамтын ажиллагааны санал авч магадгүй. Бусдаас өөр байхаасаа бүү ай. Энэ бол таны хүч.

Загас

Мэдрэмтгий болж, хорвоо ертөнцийн далд санааг уншиж байгаа мэт. Хөгжим, урлаг зэрэг сэтгэл баясгасан зүйл хий. Бусдын сэтгэл санаанд автах хэрэггүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top