Хонь
Зохион байгуулагч чадвар нь оргилно. Ажлын уур амьсгалд дасах гэж хугацаа авна. Өнөөдөр таныг буланд шахсан мэт санагдана.
Үхэр
Өөрөөрөө бахархах зүйл хийнэ. Чухал ажил, эд хөрөнгийн баримт бичигтэй ажиллахад тохиромжтой биш. Төлөвлөөгүй зардал гарч болзошгүй.
Ихэр
Зөвлөгөө авах гэж найз нөхөд рүүгээ гүйх хэрэггүй. Өөрөө шийдвэрээ гаргаж, хариуцлагаа үүр. Өнөөдөр зөвхөн сайхан хөгжим л таны сэтгэл санааг дээшлүүлнэ. Хамт олноосоо илүү гарах гэж бүү хичээ. Дэлхий бөөрөнхий.
Мэлхий
Ирээдүйгээ төлөвлөхөд гайхалтай өдөр. Хүслийн жагсаалтаа гаргаарай. Удаан хүлээсэн мэдээ дуулна. Шийдвэр гаргахад нь хэцүү байгаа бол жоохон хүлээхэд гэмгүй.
Арслан
Оюуны ажил хийхэд тохиромжтой өдөр. Найз нөхдийнхөө хамт амраарай. Танд энэ л хэрэгтэй байгаа. Эргэлзээтэй, итгэл төрүүлдэггүй хүмүүсээс хол байгаарай.
Охин
Сэтгэлд нь өдөржин нар гийж, бусдын сэтгэл санааг хүртэл өргөнө. Өнөөдөр инээмсэглэлийнхээ ачаар бүхнийг даван туулж, алдааг нь хүртэл өршөөнө. Ажилдаа өөрийгөө зуун хувь зориулаарай.
Жинлүүр
Ямар нэгэн тэмцээн эсвэл арга хэмжээнд оролцоорой. Од эрхэс таныг аз ивээнэ гэжээ. Та өөрөө сэтгэл санаагаа ямар байхыг шийднэ. Муу бодлоосоо ангижирч, муу совингоо хөө.
Хилэнц
Сонирхолтой хүнтэй танилцана. Удаан үргэлжлэхгүй ч мартагдашгүй сайхан дурсамж үлдээнэ. Өөрийнхөө хүч чадалд итгэвэл ямар ч ажлын хойно гарна.
Нум
Таны талаар хүмүүс юу ярихыг анхааралтай сонсож, дүгнэлт хийгээрэй. Бүх зүйл харагдаж байгаагаасаа хамаагүй хялбар тул өөрийгөө шаналгах хэрэггүй.
Матар
Ойр дотнынх нь хүмүүсийн сэтгэл санааны дэмжлэг хэрэг болно. Хувь заяаны дохиог анхаараарай. Өнөөдөр танд ийм дохио ирнэ гэж од эрхэс сануулжээ. Удирдлагаасаа нэмэлт үүрэг, даалгавар авна.
Хумх
Хэн нэгэн танд туслахаар өөрөө хандана. Тусламжаас бүү татгалзаарай. Хэрэгтэй ном зохиол унш. Өдөржин юу хүсэж байгаагаа ч ойлгохгүй өнгөрнө.
Загас
Мөрөөдлөөр дүүрэн өдөр. Хүч гаргаж, ямар нэгэн өөрчлөлт хийж эхлэхгүй л бол нөхцөл байдал улам хүндэрнэ. Санасан бодсоноо хэрэгжүүлэхэд нь саад хийх тул чухал ажил төлөвлөх хэрэггүй.

Сэтгэгдэл ( 0 )