"Наурыз 2026" улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болно

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Монгол улс, Казакстан улсын гавьяат тамирчин, бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын хэмжээний мастер, Баян-Өлгий аймгийнхаа баяр наадамд 10 удаа түрүүлсэн, Монгол Улсын харцага Однайн Бахытын нэрэмжит "Наурыз 2026" улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан гуравдугаар сарын 21-ний Бямба гарагийн 12:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно.

Тус барилдааны түрүү бөх автомашин, үзүүр бөх 4 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 2 сая төгрөг гардах бөгөөд үзэгчдийн дундаас гурван супер азтан тодруулна.

Барилдах бөхчүүд гуравдугаар сарын 19-20-нд 10:00-17:00 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны албан ёсны хаягаар цахимаар бүртгүүлнэ.

Үзэгчид https://ticket.mn/event/2987 холбоосоор нэвтрэн тасалбараа захиалах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top