Google-ийн хиймэл оюун цагт олон сая алдаа гаргаж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Google хайлтын системийн AI Overviews функц нь хайлтад өндөр оновчтой хариулт өгдөг хэдий ч их хэмжээний буруу алдаа гаргадаг болохыг The New York Times сонины сэтгүүлчдийн Oumi стартаптай хамтран хийсэн судалгааны дүн харуулжээ.

Хиймэл оюун дээр суурилсан Gemini 90 хувь оновчтой хариулт өгдөг байна. Хайлтын урсгалын хэмжээнд бага хэмжээний алдаатай хариу нь хоногт олон сая буруу хариулт болдог байна. AI Overviews функцийн ажиллагааны чанарыг үнэлэхдээ OpenAI компанийн SimpleQA бенчмаркийг ашиглажээ.

Gemini 2.5 моделийг шалгахад оновчлолын түвшин нь 85 хувьтай байсан бол Gemini 3 хувилбар нь 91 хувьтай гарчээ.

Судалгааны явцад эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулах, нэгтгэхэд алдаа гарч байгаа тохиолдлуудыг илрүүлжээ. Тухайлбал, систем Боб Марлигийн гэрийг музей болгосон огноог буруу тодорхойлсон байна. Гэтэл анхдагч эх сурвалжуудад зөв мэдээлэл олон байжээ. Өөрөөр хэлбэл мэдээллийн сонголт, хөрвүүлэлтэд асуудал буйг харуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top