ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхан хайртай хүнтэйгээ хамтын амьдралаа төлөвлөөрэй

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Оюуны хөдөлмөр хийх, хүндхэн асуудлуудыг шийдэхэд тохиромжтой. Хуучин харилцаагаа сэргээхэд илүүдэхгүй. Харин удирдлагадаа санхүүгийн асуудлаар хандахад тохиромжгүй.

Үхэр

Энэ өдрийг төлөвлөснийхөө дагуу өнгөрүүлэхийг хичээгээрэй. Гэнэтийн шийдвэр амжилт муутай. Хэн нэгэн өөрийнхөө түүхээр таны сэтгэлийг хөдөлгөх ч хэт ойр хүлээн авах хэрэггүй.

Ихэр

Хүнтэй танилцахдаа эелдэг харилцаарай. Өнөөдөр бага ярьж, их хийдэг өдөр. Өнөөдөр цэцэн байх гэж оролдох хэрэггүй. Хожим нь инээдтэй харагдана.

Мэлхий

Сонирхолтой зүйлээ хийгээрэй. Өнөөдөр өөрийгөө илүүтэй сонсох өдөр. Аливаа дэмий асуудал ихээхэн дуулиан дэгдээж магадгүй. Гэрээс гарахдаа бүгдийг шалгаарай. Жижиг зүйлээ мартаж, бүтэн өдрийн турш бухимдах вий.

Арслан

Таны үйлдлийг хэн нэгэн үнэлнэ гэж хүлээлтгүй. Зүгээр хийж байгаа зүйлээ үргэлжлүүлбэл удахгүй үр дүнг нь харна. Өнөөдөр сэтгэл санааг нь өргөх хүн гарч ирэхгүй л болов уу.

Охин

Хэн нэгэнтэй хөнгөн сээтгэнэж, өдрийг баясгалантай өнгөрүүлнэ. Хамгийн гол нь эхнээсээ шударга байхыг зөвлөж байна. Таны сэтгэл санаа бодлын хурдаар өөрчлөгдөнө.

Жинлүүр

Шударга байх нь өнөөдөр таны гол зэвсэг. Аливааг өөр өнцгөөр харвал ямар ч асуудлыг шийдэж чадна. Тиймээс тархиа хэвшмэл ойлголтоос чөлөөл.

Хилэнц

Санаандгүй хэлсэн санааг нь эргэн тойрны хүмүүс дэмжинэ. Хуучин амлалтуудаа эргэн санаарай. Шинэ ажил хайхад тохиромжтой. Аз таны дэргэд байгаа тул анхааралтай хараарай.

Нум

Нөлөө бүхий хүмүүстэй танилцах ба харилцаа нь хэрхэн өрнөх нь таны гарт байна. Хүсэхгүй бол инээмсэглэх гэж бүү өөрийгөө хүчил. Гэхдээ эелдэг байх нь чухал. Хайртай хүнийхээ төлөө хийсэн үйлдлийг нь үнэлэхгүй.

Матар

Хамгийн энгийн зүйлс танд хамгийн ер бусын мэдрэмж өгнө. Онлайнаар худалдан авалт хийх хэрэггүй. Санаанд нь таалагдахгүй. Үргэлж бүхнийг тооцоолж бэлэн байдаг таны хувьд гэнэтийн нөхцөл байдалтай нүүр тулах магадлал бий.

Хумх

Танхигүй хүн таны үнэлэмжийг өсгөнө. Таны анхаарал таны дэмжлэг хэрэгтэй байгаа хүн дээр төвлөрөх тул ажлаа ч гэсэн хойш нь тавих хэрэг гарна. Хүслийн жагсаалтаа гаргаарай.

Загас

Эргэн тойрон нь хэдий чинээ олон хүн байна төдий чинээ сайн. Найз нөхөрлөл болон ажил төрлийн асуудлаар ярилцахад тохиромжтой өдөр. Бодлогогүй шийдвэр гаргахаас зайлсхий. Хайртай хүнтэйгээ хамтын амьдралаа төлөвлөөрэй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top