ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрынхан өөрчлөлтийг хүсэж байгаа ч айж байна

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Хонь

Өнөөдөр бусдад амлалт өгөхгүй байсан нь дээр. Сайн зүйл авчрахгүй. Тусалж чадахгүй бол шууд л шударгаар хэл. Зөвхөн чанартай гүйцэтгэж чадах ажлыг л өөртөө ав. Хэрэггүй санаачилга ашиг өгөхгүй.

Үхэр

Од эрхэс танд төлөвлөгөө зохиох, алсын замд гарахгүй байхыг сануулж байна. Зөвхөн сөрөг сэтгэгдэл үлдээнэ. Гэхдээ чухал шийдвэр гаргахаас бүү ай. Эрсдэл бол зоригтой бөгөөд буянтай үйл хэрэг юм.

Ихэр

Өөрийн биедээ анхаарч, оюун санаагаа хөгжүүлээрэй. Зөв хооллоход анхаар, гэхдээ мацаг барихдаа хэтрүүлэх хэрэггүй. Үүний оронд өөрт тохиромжтой хоолны дэглэмийг сонго. Удахгүй гайхалтай үр дүнг мэдэрнэ.

Мэлхий

Сүүлийн үед таны хуримтлуулсан сөрөг бодол, ядаргаа, эрүүл мэндэд нь нөлөөлнө. Байнга сэтгэл зовнихоо боль. Харилцаандаа хүлээцтэй байхыг хичээ. Ялангуяа хүүхдүүддээ дуугаа өндөрсгөх хэрэггүй.

Арслан

Үдээс өмнө санхүүгийн ашиг орлого хүлээх хэрэггүй. Эргэлзээ бүхий шийдвэр гаргах гэж бүү яар. Зөвхөн итгэл үнэмшил төрүүлэхүйц төслүүдэд мөнгөө зарцуулаарай.

Охин

Аливаа ажил, эхлэл үр дүнд хүрнэ. Бусдад найдах, бусдын найрсаг зөвлөгөөг сонсох хэрэггүй.Зөвхөн өөрийн хүчид итгээрэй. Тавьсан зорилгодоо хүрэх замд ямар ч саад тотгор таныг зогсоохгүй.

Жинлүүр

Бүхий л хүчээрээ өөрийнхөө эрх ашгийг хамгаалаарай. Шинэ амбицтай төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай бодох ч хэрэггүй. Ойр дотнын хүмүүстэй маргаан дэгдээнэ. Эрч хүч үрсэн өдөр болно. Танихгүй хүмүүст бүү итгэ.

Хилэнц

Айдас, түгшүүрээсээ салах боломж гарч ирнэ. Гэр бүлд үүссэн асуудалд анхаарлаа хандуулаарай. Үл хөдлөх хөрөнгөтэй болох боломж байна. Зөн совинтойгоо маргах хэрэггүй. Магадгүй өнөөдөр түүнийг сонсох ёстой.

Нум

Үр бүтээл өндөр өдөр. Түнш болон хамтрагчидтайгаа хэл амаа хялбар олж, ажил төрлөө урагшлуулна. Хувийн харилцаагаа эргэн харахад тохиромжтой. Хүнд нөхцөл байдлаас гарах гарцыг олно.

Матар

Та өөрчлөлтийг хүсэж байгаа ч айж байна. Өөрийгөө болон зөн совингоо сонсвол үйл явдлыг ойлгоно. Шинэ амьдрал эхлүүлэхээсээ өмнө хуучиндаа цэг тавь. Таагүй харилцаа, мэдрэмж, асуудлаа өнгөрсөнд үлдээ. Шинэ бөгөөд сайн сайханд орон зай гаргаарай.

Хумх

Амьдралынхаа зорилтуудыг эрэмбэлж, төлөвлөгөө зохиож, идэвх санаачилгатай болно. Ингэснээр таны мөрөөдөл дэргэд нь байсныг гайхалтайгаар ойлгоно. Дайсантай болохгүйн тулд боломжтой бүхнийг хийгээрэй.

Загас

Эргэлзээтэй төсөлд оролцох хэрэггүй. Үйлдэл бүрээ нарийн бодох шаардлагатай цаг үе эхэлж байна. Цоо шинэ зүйл сураарай. Харин юу байхыг та өөрөө шийднэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top