ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэн мэдээллийн хүчтэй урсгалд орно

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Хонь

Тэсвэр тэвчээр шаардах ч үнэтэй сургамж бэлэглэнэ. Тулаанд орох гэж бүү яар. Эхлээд нөхцөл байдлыг үнэл. Хуучны алдаа гарч ирж магадгүй тул одоо л засаад ав. Харилцаандаа зөөлөн өнгө ашиглавал зөрчилдөөнөөс зайлсхий.

Үхэр

Тайван өдрийг эрч хүчээ нөхөхөд ашиглаарай. Сэтгэл ханамж өгдөг зүйл дээрээ төвлөр. Цэвэр агаарт алхах, амттай зоог барих эсвэл хайртай хүмүүстэйгээ кино үзэж болно. Ажлыг яаралгүй хийвэл үр дүн сайн. Санхүүгийн асуудлаа хойш нь тавиарай.

Ихэр

Мэдээллийн урсгал хүчтэй байх тул чухал гэснээ шүүхэд бэлэн бай. Шинэ харилцаа холбоо ашигтай байж магадгүй. Санаандгүй яриа шинэ санаа өгнө. Ажил дээрээ уян хатан байгаарай. Хэвшмэл хандлагаас татгалз.

Мэлхий

Таны зөн совин онцгой нарийн байх тул түүнд итгээрэй. Дотнын хүн нь хэлэхгүй байгаа ч таны дэмжлэг хэрэгтэй байж магадгүй. Тиймээс мэдрэмжтэй ханд. Нэг л ажлаа барьж авч, дуустал хийх нь чухал.

Арслан

Эрч хүч оргилж, бүтээлч урсгал руу чиглүүл. Таны санаа бусдын анхаарлыг татах тул итгэлтэй илэрхийлээрэй. Багийн ажил чухал бөгөөд хамтын хүчин чармайлт гайхалтай үр дүнд хүрнэ. Хувийн амьдралдаа илүү нээлттэй байхыг хичээгээрэй.

Охин

Баримт бичгээ цэгцэлж, долоо хоногийн төлөвлөгөө гаргаж, цахим орон зайгаа мөн цэгцлээрэй. Бусадтай харилцахдаа шулуун байсан нь дээр. Ганц бие охиныхонд од эрхэс сонирхлынхоо дагуу арга хэмжээнд оролцохыг зөвлөжээ. Ижил үзэл бодолтой хүнтэй танилцана.

Жинлүүр

Аливаа маргаанд хэл амаа олж, алтан дунджийг эрэлхийл. Шинэ саналыг сайтар бодож үзээрэй. Сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр гаргах хэрэггүй. Харин найз нөхөд баяр баясгалан бэлэглэнэ.

Хилэнц

Зорилгоо тунгаан бодоорой. Ойрын саруудад юуг өөрчлөхийг хүсэж байгаагаа бич. Тодорхой төлөвлөгөө танд тулах цэг өгнө. Сайтар бодож гаргасан шийдвэр урт хугацааны үр дүн авчирна. Тэвчээртэй байгаарай.

Нум

Эргэн тойрны ертөнц танд далд санаа хэлж өгөх тул анхааралтай ажиглаарай. Санаандгүй таарсан нийтлэл, үг эсвэл уулзалт таны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахуйц санаа өгнө. Харилцаандаа илэн далангүй байх нь чухал. 

Матар

Тууштай, аливаад бодитоор ханддаг чанар нь үр шимээ өгнө. Том зорилтод төвлөр. Санхүүгийн асуудал дээр төсвөө дага. Томоохон худалдан авалтаа тохиромжтой үе хүртэл хойшлуулаарай.

Хумх

Бүтээлч хандлага гэнэтийн боломжуудыг нээнэ. Хуучин асуудлыг өөр өнцгөөс хараад үз. Шийдэл нь санаснаас энгийн байх вий. Хайр сэтгэлийн харилцаагаа сэргээхийн тулд ямар нэгэн гэнэтийн зүйл сэдэж олоорой.

Загас

Мэдрэмждээ итгээрэй. Урмыг нь хугалахгүй. Хамт олноосоо эсвэл найз нөхдөөсөө тусламж гуйхаас бүү ич. Гэр бүлд нь маргаан үүсвэл завсарлага авч, дараа нь ярилцаад үз. Үдэш нь дуртай зүйлээ хий, хүчээ сэлбээрэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top