Хонь
Өнөөдөр хийх зүйл бий, гэхдээ их биш. Хамгийн гол нь тэрхүү багахан ажлыг хийхгүй бол хожим нь мартсаныхаа шанг хүртэнэ. Хүндэлдэг хүмүүсээс магтаалын үг сонсохоос илүү амжилт гэж үгүй. Таалагддаг хүнийхээ дэргэд байх боломжоос бүү татгалз.
Үхэр
Өөрийгөө энэ ертөнцийн эзэн, байгаль дэлхийн хаан гэж бодсоор байх ч удахгүй болино. Асуудал мөндөр шиг асгаж байгаа бол сэтгэлээр унах хэрэггүй, ихэнх нь өөрсдөө шийдэгдэнэ. Эрүүл мэндийн хувьд, “ганган хүүхэн хавар намар” гэдгийг санаарай.
Ихэр
Энэ өдөр таны амьдралын хамгийн таагүй өдөр байж магадгүй. Үнэхээр тийм бол сэтгэлээр унах хэрэггүй. Удахгүй таныг үнэхээр цэлмэг өдрүүд угтаж байна. Хайр сэтгэлийн тал дээр, өнөөдөр таныг эцэс төгсгөлгүй санаандгүй давхцал хүлээж байна.
Мэлхий
Өнөөдөр мэдлэгийг зорилго бус харин хэрэгсэл гэж хараарай. Асар их хүчин чармайлт гаргасан ч өнөөдөр таны ур чадвар төгсрөхгүй. Ингэлээ гээд ур чадвараа нуух бус харин үзүүлээд өг.
Арслан
Ямар нэгэн гэнэтийн зүйл тохионо. Гэхдээ таагүй зүйл авчрахгүй. Эсрэгээр та нөхцөл байдал өөрчлөгдсөнд баяртай байх болно. Ойр дотнын хүмүүстэйгээ сонирхолтой яриа өрнүүлээрэй.
Охин
Өөрчлөлт шаардлагатай гэдгийг ойлгож байгаа ч ямар нэгэн огцом алхам хийхийг хүсэхгүй. Тиймээс бага багаар өөрчлөх гэж оролдоод үз. Ажил төрлийн хувьд таагүй гэнэтийн бэлэг хүлээж байгаа тул болгоомжтой байхад илүүдэхгүй. Хэн нэгэн танд дэгээ тавихыг хичээнэ.
Жинлүүр
Өчигдөр хувирамтгай байсан нөхцөл байдал гэнэт тогтворжино. Энэхүү тогтворжилтыг өөрт ашигтай байлгахын тулд хүчин чармайлт гаргаарай. Хэлэх үгээ цэгнээрэй.
Хилэнц
Өнөөдөр ямар нэгэн урт хугацааны, магадгүй бүх насны нэгэн зүйлийг олж авах боломж гарна. Архаг хууч өвчтэй болохгүйн тулд арга хэмжээ ав. Та зөвхөн амрах төдийгүй бас ажиллах эрхтэй гэдгээ санаарай. Сэтгэл санааны байдал тогтворгүй байна.
Нум
Хувийн бизнес хийхэд туйлын тохиромжгүй өдөр. Тиймээс чухал гэсэн шийдвэрүүдээ бүгдийг нь хойшлуул. Чадах чинээгээрээ амрахыг од эрхэс зөвлөж байна. Ингэлээ гээд санаагаа зовоох хэрэггүй. Зарим үед юу ч хийхгүй байх нь ашигтай байдаг.
Матар
Ямар ч зорилгод хүрэхэд хангалттай хүч, боломж гарна. Харамсалтай нь танд ингэх хүсэл төрөхгүй л болов уу. Бусдын хэлсэн үгийг тоох хэрэггүй. Энэ өдөр од эрхэс таны талд байх тул аз ивээж, хүсэл бүхэн нь биелнэ. Хамгийн гол онцгой, сайхныг хүсээрэй. Хувийн амьдралд нь ч энэ хамаатай.
Хумх
Хамгийн гайхалтай адал явдалтай учирч болох ч ямар нэгэн зүйл танд саад хийнэ. Хэрэв танд энэ бүх саадыг давах хүч, тэвчээр хүрвэл энэ өдрийг та удаан хугацаанд мартахгүй.
Загас
Хэдийн мартагдсан гэж бодож байсан хуучин мэдрэмж гэнэт сэргэнэ. Сайн, мууг нь бид шүүмжлэх эрхгүй. Ямартаа ч ийм сэргэлт танд хэрэгтэй байсан. Эргэлзэхэд бүх хүчээ үрэхийн оронд хийх ёстойгоо л хий. Үр дүнд нь удахгүй ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )