Хонь
Өглөө амжилт арвин. Энэ үед чухал асуудлуудаа шийдээрэй. Үүнд таны өмнө нь олж авсан мэдлэг, туршлага хэрэг болно. Мөн саяхан том туслалцаа үзүүлж байсан хүмүүс танд хариу барина. Таатай уулзалтууд хүлээж байна. Саяхан санан дурсаж байсан хүмүүстэйгээ уулзана. Үдэш нь биеийн байдал нь тавгүйрхэж магадгүй.
Үхэр
Хүнд өглөө угтаж байна. Олон зүйл төлөвлөсний дагуу болохгүй. Ажил дээр нь асуудал үүсэж болзошгүй. Санаж сэдсэнээсээ татгалзах хэрэг гарна. Бусадтай дэмий маргах хэрэггүй. Таныг сонсохгүй. Тиймээс зөвхөн өөрийн амар амгаланг бодож, спортоор хичээллээрэй.
Ихэр
Өглөөг амжилттай өнгөрүүлнэ. Чухал үйл явдал эсвэл танд таалагддаг, та таалагддаг хүмүүстэй уулзана. Эртний хоббигоо санаарай. Танилын хүрээгээ тэлнэ. Ойр дотнын хүмүүс хүнд ажлыг нь амжуулахад нь тусална.
Мэлхий
Амжилттай, үр бүтээлтэй өдөр. Хүндрэлтэй асуудлуудыг шийдэж, чухал асуултуудын хариултыг олно. Шийдэмгий байдал нь хамгийн хэцүү зүйл дээр ч амжилт олоход нь тус болно. Үдэш ачаалал авахаас зайлсхийгээрэй.
Арслан
Хялбар биш ч тайван байдлаа хадгалахыг хичээгээрэй. Сөрөг бодолдоо бүү хөтлөгд. Эс бөгөөс нөхцөл байдлыг сайн тал руу өөрчлөх боломжийг алдана. Харин өөдрөг бодол нь хүнд байдлаас гарахад нь тус болно. Дотнын хүмүүсээсээ тусламж эрэх хэрэггүй.
Охин
Өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлнэ. Гагцхүү чухал гэсэн ажлууд дээрээ төвлөрөөрэй. Жижиг сажиг зүйлд ач холбогдол өгөх хэрэггүй. Эрт төлөвлөвөл олон зүйлийг амжуулна. Хуучин танилууд гарч ирж, ажил төрлийн хуучин холбоогоо сэргээгээрэй.
Жинлүүр
Олон зүйлд амжилт гаргаж чадна. Хамгийн гол нь аливаад нухацтай хандах хэрэгтэй. Яарах хэрэггүй. Ямар нэгэн чухал зүйлийг анзааралгүй өнгөрөөж, харамсмаар алдаа гаргаж болзошгүй.
Хилэнц
Өглөө болгоомжтой байхад илүүдэхгүй. Өдөөн хатгалгад бүү авт. Таныг ямар нэгэн зөрчилдөөнд оруулахыг завдана. Таны хэрэгт хөндлөнгөөс оролцдог хүмүүсээс болгоомжил. Зөвхөн найдвартай хүмүүст л итгээрэй. Үдэш ашигтай хэлцэл эсвэл худалдан авалт хийнэ.
Нум
Тийм ч үр бүтээлтэй өдөр биш бөгөөд анхаарлаа төвлөрүүлэхэд хүнд байна. Гэхдээ сонирхолтой хүмүүстэй танилцах боломж гарна. Их зүйл хүлээх хэрэггүй. Гэр бүлд нь сайхан мэдээ ирнэ.
Матар
Хүнд өдөр. Олон зүйлд нэгэн зэрэг хүрэхийг хүссэн ч боломжгүй л байх болов уу. Ажил төрлийн хувьд дэвшилд хүрэхийн тулд хянуур, нухацтай хандах хэрэгтэй. Дотнын хүмүүс нь таныг шүүмжлэх нь ихэснэ. Зарим үгийг нь чихнийхээ хажуугаар өнгөрүүлэхийг хичээгээрэй.
Хумх
Амаргүй өглөө. Амархан бухимдаж, дэмий зүйлээс болж дотнын хүмүүстэйгээ муудалцана. Үдээс хойш болгоомж, анхааралтай байвал алдаа гаргалгүй, өдрийг амжилттай өнгөрүүлнэ. Сонирхолтой ажил авах эсвэл шинэ бизнес эхлүүлнэ.
Загас
Өөрийнхөө хүчийг хэтрүүлэн үнэлэх хэрэггүй. Эрсдэл гаргахгүй байхыг хичээгээрэй. Мөнгөнд хөнгөн хандвал ноцтой зардал гарна. Үдэш чухал мэдээлэл авах тул шуурхай арга хэмжээ аваарай. Гэмтэх эрсдэл өндөр тул замд гарахгүй байсан нь дээр.

Сэтгэгдэл ( 0 )