Азийн хөлбөмбөгийн холбооны Ёс зүй, сахилга батын хороооны шийдвэрээр Монголын хөблөмбөгийн холбооны албаны хүн Б.Мөнхцэцэг, хөлбөмбөгч Н.Намуунаа нарыг шийтгэхээр болжээ. Тухайлбал Б.Мөнхцэцэгийг хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг 10 жил, Н.Намуунааг 5 жилээр хасахаар шийдвэрлэжээ.
Тэднийг 2025 оны наймдугаар сарын 25-нд болсон Сталлион Лагуна болон Ховд Вестерн багуудын хоорондын урьдчилсан шатны тоглолтын үр дүнд нөлөөлөхийг оролдсон гэж үзэн ийнхүү шийтгэсэн байна. Тэдний энэ үйлдэл нь Азийн хөлбөмбөгийн холбоны сахилгын болон ёс зүйн дүрмийн 66.1-р зүйлийг зөрчсөн гэж үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )