Эзэн хааны Реал Мадрид клубийн дотоод уур амьсгал улам хурцдаж, хувцас солих өрөөнд Федерико Вальверде, Аурелиен Чуамени нар зодолдсон байна. Улмаар Федерико Вальверде толгойдоо хөнгөн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Эмчийн дүгнэлтээр хоёр долоо хоног орчим тоглохгүй болсон байна.
Дээрх хоёр тоглогч зодолдхоос өмнөх өдөр нь бэлтгэлийн талбайд хоёр тоглогч сүрхий маргалджээ. Болсон хэрэг явдлын дараа хоёр тоглогч агентаараа дамжуулан олон нийтээс уучлал гуйсан. Хожим нь Реал Мадридын удирдлагууд хоёр тоглогчид саилгын арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн юм.
Федерико Вальверде нь Уругвайн шигшээ багийн тоглогч. Сар гаруйн дараа эхлэх ДАШТ-нд дуудагдах бололцоотой тоглогч юм. Өдгөө 27 настай тэрээр Реал Мадридын төлөө 25 тоглолтод оролцсон, Уругвайн шигшээ багийн бүх насны ангилалд дуудагдсан тэрээр үндсэн багтаа 73 тоглолтод оролцсон байна.
Аурелиен Чуамени нь Францын шигшээ багийн тоглогч. ДАШТ-нд дуудагдах магадлалтай тэрээр Францын бүх насны ангилалд дуудагдсан. Үндсэн багийн төлөө 44 тоглолтод оролцон гурван гоол оруулаад байна. Харин Реал Мадридад 2022 онд нэгдсэнээс хойш 122 тоглолтод оролцоод байгаа юм.
Одоогоор тэдэнд ямар шийтгэл оноох нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )