ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхныг азтай өдөр хүлээж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Хуримтлагдсан асуудлынхаа учрыг олоход тохиромжтой. Өглөө үйл явдлын өрнөл удаан, хүндрэлтэй нөхцөл байдлаас гарц хайхад цаг их зарна. Харин харилцаа ашигтай байна. Ажил төрлийн хэлэлцээ үр дүнтэй болж, сонирхолтой хүмүүстэй танилцана.

Үхэр

Амбицтай зорилго тавих хэрэггүй. Эрч хүч, хөдөлмөрийн чадвар сул байна. Тиймээс эхлүүлсэн ажлаа дусгахад төвлөрсөн нь дээр. Үдэш авах мэдээлэл онцгой анхаар. Танд туйлын чухал байж магадгүй.

Ихэр

Сонор, сэрэмжтэй бай. Маргаанд хутгалдан орох эсвэл үндэслэлгүй шүүмжлэлд өртөж магадгүй. Дүгнэлт хийх гэж бүү яар. Үйл явдлын шалтгааныг олоход цаг хугацаа шаардагдана.

Мэлхий

Эрс тэс өдөр хэдий ч хувийн харилцааны хувьд гайхалтай өдөр. Таныг гэнэтийн бэлэг хүлээж байна. Хамгийн гол биеэ барьж, зуурдын хүслийн боол болохгүй байхыг хичээгээрэй. Амжилт таны шийдэмгий байдлаас шалтгаална. Өөрийнхөө үйлдлийн хариуцлагыг бусдад тохохоо боль.

Арслан

Таалагддаггүй хүмүүстэй зөрчилдөж магадгүй. Тиймээс ажил төрөлдөө төвлөр. Ажил л танд таатай гэнэтийн зүйл, сайн мэдээ авчирна. Өнөөдөр ямар ч ажил барьж авсан амжилтад хүрнэ.

Охин

Азтай өдөр. Өглөө зарим нэгэн өөрийгөө нэмэлт ажлаар дарна. Бухимдуулсан нэгэнтэй маргахаас зайлсхий. Харилцаандаа найрсаг өнгөө хадгалбал хүндрэл гарахгүй.

Жинлүүр

Багагүй гэнэтийн бэлэг хүлээж байна. Гэхдээ тэр бүр таатай бус. Төлөвлөгөө бүтэхгүй байх талтай. Үүний оронд өдөр тутмын ажлаа хийж, амрахад цаг гаргаарай. Үдэш нь од эрхэс танд сонирхолтой уулзалт бэлджээ.

Хилэнц

Завсарлага ав. Өнөөдөр орчноо сольж, үйл явдлыг түргэтгэхгүй байсан нь ашигтай. Яарах нь таны эсрэг ажиллана. Оюун хөдөлмөр үр бүтээлтэй байна. Үнэтэй санал эсвэл уулзалт шинэ боломжуудыг нээнэ.

Нум

Анхааралтай бай. Өглөө алдаа гаргавал засах гэж удна. Чухал шийдвэрээ хойшлуулж, өдөр тутмын ажилдаа төвлөр. Өнөөдөр танд хүрэх мэдээлэл үнэн бодит биш байж магадгүй.

Матар

Хувийн амьдралд нь таатай өдөр тохионо. Бүтэн өдрийн турш сэтгэл санаа өөдрөг. Үүний тулд бодлогогүй алхам хийхээс зайлсхий. Амжилтад хүрэх түлхүүр нь өөрийнхөө нөөц бололцоог бодитоор үнэлэх явдал. Эргэлзэж байгаа бол хол бай.

Хумх

Хүндрэл бэрхшээлийг хялбархан даван туулна. Нөөц боломжоо бодитоор хардаг бол од эрхэс таны хүслийг биелүүлнэ. Хайртай хүмүүстээ анхаарал, халамж тавь. Харилцан ойлголцол зөрчлөөс холуур гарахад тус болно.

Загас

Ажлын асуудлуудыг шийдэхэд тохиромжтой өдөр. Үр дүнд хүрэхийн тулд нарийн ширийн зүйлд ач холбогдол өгч, бүрэн хүчээ дайчил. Шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Боломжоо хэтрүүлэн үнэлэх эрсдэлтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top