
Шатрын Их мастер С.Билгүүн шатрын бодлого бодолтын Монгол Улсын анхны Их мастер цолтон боллоо
2026 оны 05 сарын 08-10-ны хооронд Македони улсын Скопье хотноо зохион байгуулагдсан шатрын бодлого бодолтын Европын АШТ-д амжилттай оролцон Их мастер цолныхоо сүүлчийн буюу 3 дахь нормыг авахаас гадна чансаагаа 2550 хүргэж, энэ төрлөөр Монгол улсаас төрсөн анхны Их мастер боллоо. Түүнчлэн шатрын спорт болон шатрын бодлого бодолтын төрлөөр гарын 10 хуруунд тоологдох хос Их мастер цолтны нэг нь болж байна.
Дэлхийг шилдгүүд цугларсан хүчирхэг Европ тивийн 2026 оны АШТ нээлттэй зохион байгуулагдсан бөгөөд боломжит 90 онооноос 84 оноо авч 2724 чанарын үзүүлэлтээр шагналт 6-р байрт шалгарчээ.

Сэтгэгдэл ( 0 )