ӨЛГӨЦ | “Баатар” Э.Бат-Үүлийн МӨРӨӨДӨЛ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 15

Үүл баатар нэгийг бодож. Гэхдээ хоёрыг тунгаасангүй. Утга нь өөрөө гоё л доо гэдэг шиг, уг нь олж харсан нь их л гоё. Трампын айлчлалаас “зах зээл” гэдгийг ойлгож. Трамп Хятадын зах зээлийг гуйж, хариуд нь Жиньпин ч Америкийн зах зээлийг гуйж буй бололтой. Баатар үүнийг нь олж хараад манайх ч гэсэн зах зээлийг гуйх байсан юм гэж гоморхож сууна. Гэхдээ баатрын романтик төсөөлөл Монголд хэрэгжих эсэх нь эргэлзээтэй. Түүний хэлж байгаачлан Хятадтай чөлөөт худалдааны гэрээ хийх ёстой байж. Хариуд нь Тесла үйлдвэрээ барих байж. “Made in Mongolia” утгаараа Хятадын зах зээл рүү гарах байж. Гэхдээ үгүй юм л даа. Тэртээ тэргүй ханах дээрээ тулсан Хятадын зах зээлд Монголд нэвтрэх нь эргэлзээтэй. Хажууханд нь Өвөр Монголын Бугатын район байхад манайханд юу гэж найр тавих вэ. Тэгээд ч манайд ноос  ноолуур, уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр брэнд гэхээр юм бараг байхгүй. АНУ-тай худалдааны дайн хийж байхад Теслагийн үйлдвэр Монголд байгуулагдах нь ч худлаа.

Эрх мэдэлтэй байхдаа хийж чадаагүй, ер нь л чадахгүй зүйлээ зөнөг залгахаар мөрөөдөөд, мөрөөдлөөрөө цэцэрхэж суудаг болж.

Ер нь юм гэдэг хоржоонтой юм. Хятадтай чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг улдан эсэргүүцэж байсан нь Үүл баатар өөрөө. Гэхдээ баатар хүний бодол 360 градус хэлбийж болдог л байлгүй. Хоёр хөрш угаасаа гуйхыг тулгадаг юм. Үйлдвэр бариад өгье, хариуд нь зээл гэж тулгана. Тэгэхээр гуйсан болж таарна. Баас, шээсээ хүн шиг боловсруулдаг болъё гэхэд Хятадууд найр тавина. Найр тавихдаа “СВОП” хэлэлцээг тулган, манайхан ч нөгөөхийг нь үмхэж аваад сунгаад байдаг. Угтаа Үүл нь байна уу, Уул нь байна уу Засгийн эрхэнд хэн байхаас үл шалтгаалаад энэ тулгалт байж л байсан. Цаашдаа ч байна. Үүнийг Үүл баатар гадарлаж л байх учиртай. “Эдийн засгийг маань эзэлж байна” гэж уулга алджээ. Эрх мэдлийн цулбуураа хэнд атгуулахаа мэдэхгүй, Ардчилсан намынхаа байрыг барьцаанд тавиад алга болсон намынхан нь толхилцож байхад манай эдийн засаг Хятадаас хамааралтай болчихсон байсан юм. Эдийн засгийн солонгорол гэж хачин сайхан уянгалж болох ч эргээд авах улс нь Орос, Хятадаас өөр хэн ч биш. Солонгорлоо гэхэд энэ хоёроо л бараадна. Долоон уул даваад Монголд ирэнгүүтээ манай бараа, түүхий эдийг авна гэдэг уянга зөвхөн үлгэрт л байдаг эд.

Үүл баатар зөнөж. Зөнөхдөө Трамптай мөчөөрхөх хүртлээ зөнөж...

“Хятадын 50 сая, Оросын 20 хэрэглэгчийг зах зээлээ болгож чадвал...” гэж ирээд уянгалжээ. Тийм зүйл байдаггүй юм. Сибирийн зах зээл угаасаа Монголыг бүү хэл, Хятадыг ч тоохооргүй “ядуу”. Ядуу газар юу зарах вэ бодох хэрэгтэй. Тэд л лав ноос, ноолуур, мах авахгүй нь лавтай. Дээрээс нь Хятадын 50 сая  зах зээл гэж эморчээ. Зөнөчхөөгүй л бол манай үйлдвэрлэлийн чадамж, уул уурхайн бүтээгдэхүүний потенциаль үүнийг хангаж дийлэхгүй. Баатар Үүл баатрын чадлаар өөрөөсөө гэнэт л хоёр сая ажлын байр гаргаад ирэхгүй л бол шүү дээ. Тэгээд ч манайд том компаниуд нь жижиг компаниа бойжуулдаггүй болохоор чадалтай компани цөөн. Байлаа гэхэд том компанийнх нь охин компани байдаг. Тэр охин компаниуд нь Сибирийн бүү хэл захын тосгоны, Хятадын бүү хэл Шинжаан Уйгарын стандартыг ч дийлэхгүй дэндүү сул.

Үүл баатар зөнөж. Зөнөхдөө Трамптай мөчөөрхөх хүртлээ зөнөж. Зөнөг залгасан хөгшчүүдийн үгийг нэг чихээрээ оруулаад, нөгөө чихээрээ гаргаж сурах хэрэгтэй.  

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(88.255.243.51) 2026 оны 06 сарын 02

ene bural chutgur odo udahgui e ueh tsag n yana da tamin ud n nelttei shachihsan tsagig n huleged l bj bga da ur huhed n ene uhdeli. nugelig dah l bga da

0  |  0
Гул дамдин ням(66.181.185.233) 2026 оны 06 сарын 01

Алуурчин зөнөг салга пиздаа

0  |  0
hotiin hon(97.236.221.42) 2026 оны 05 сарын 29

sots niigmiin moriitei togloomchin ardchilal gej hudlaa shaasan luivarchin novsh ene nii baatar gej yu bdag yum zvgeer l niigmiin shaar

0  |  0
Цагийн гарз(2.208.11.22) 2026 оны 05 сарын 29

Ийм хулхи мэдлэггүй хөлдүү баатраас ярилцлага авч байдаг цагийн гарц

0  |  0
Зочин(202.126.91.197) 2026 оны 05 сарын 23

Гөгшин ухана ухантаад шааж өгнө өө

0  |  0
Бат(202.9.40.222) 2026 оны 05 сарын 23

Одоо зөнөг минь чиний улс төр гэж юу байхав

2  |  0
үүлэн үстийг хусагч(67.168.92.100) 2026 оны 05 сарын 22

тэнэгийн дотор уужуу гэж энэ тэнэг ээ дандаа гайхуулж байх юм аа

1  |  0
Сүнс(73.240.33.186) 2026 оны 05 сарын 18

98 онд болсон нэг маш харамсалтай явдлын дараа хурц генерал цол үүл баатар цол авав.

1  |  0
Зочин(73.240.33.186) 2026 оны 05 сарын 18

тэнэг хүн ч гэсэн хөгширдөг ккк. хөгшин хүн болгон ухаантай биш

1  |  0
Зочин(73.240.33.186) 2026 оны 05 сарын 16

тэнэг хүн ч гэсэн хөгширдөг ккк. хөгшин хүн болгон ухаантай биш

0  |  0
Дэл (202.55.188.91) 2026 оны 05 сарын 18

Хэлж ярьж байхын сонсохоор шар хаданд очихоор болсон байна лээ

1  |  0
ub(74.110.124.254) 2026 оны 05 сарын 18

sots niigmiin moriitei togloomchin feodalizmiin hulhi baatar ichij amidrach salga buriad

1  |  0
ub(74.110.124.254) 2026 оны 05 сарын 18

sots niigmiin moriitei togloomchin feodalizmiin hulhi baatar ichij amidrach salga buriad

1  |  0
З(66.181.187.87) 2026 оны 05 сарын 18

Ха 33 яг зав хэлж хулхины баатар одоо хүүхэд нохойн доог болохоо болимоор юм ичиж үхээсэй идсэн уусан нь уул овоо шиг хийсэн нь хумсны толой шиг хулгайч даа

1  |  0
Э(202.55.191.194) 2026 оны 05 сарын 18

ЗӨНӨГ БАТҮҮЛ ОДОО УЛС ТӨРӨӨС ХОЛД...ХОТЫН ДАРГА БАЙХДАА ХУЛГАЙ ХИЙСЭН БОЛОХООС ГАВЬЯА БАЙГУУЛААГҮЙ. ХУЛГАЙЧ ИЛЖИГТЭЙ НИЙЛЖ ХҮН АЛЖ ШАГНАЛД НЬ БААТАР АВСАН

3  |  0
Top