Энэхүү мэдээлэл нь иргэдийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.
Нийслэлийн прокурорын газраас шүүхээр шийдвэрлүүлсэн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэргүүдээс тоймлон хүргэе.
- Б.М (33 настай, эмэгтэй, урьд энэ гэмт хэрэг 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээсэн) нь 2023-2026 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодис, мөн дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй бодисыг өөрөө хэрэглэх мөн худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, улмаар удаа дараа бусдад зарж борлуулан энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт (Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Б.М-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 46,2 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Сэтгэгдэл ( 0 )