Хонь
Эргэн тойрны хүмүүс таны тэвчээрийг шалгаж буй мэт санагдана. Үүнд авталгүй асуудлыг тайван аргаар шийд. Эхлүүлсэн ажлаа дуусгахад тохиромжтой бол шинэ төсөл эхлүүлэх хэрэггүй.
Үхэр
Санхүүгийн байдал болон нэр хүндээ бэхжүүлэх боломж гарна. Аливаад бодитоор ханддаг хандлагынхаа ачаар зөв шийдвэр гаргана. Баримт бичиг бүрдүүлэх, тооцоо гаргахдаа жижиг зүйлд ч анхаараарай.
Ихэр
Таны хэл амжилтын гол зэвсэг болно. Хэнтэй ч ямар ч асуудлаар тохиролцоонд хүрч чадна. Тиймээс яриа хэлэлцээ хийж, хамтын ажиллагааныхаа нөхцөлийг хэлэлцэж, хуучин маргаанаа шийдвэрлээрэй. Орж ирж байгаа мэдээллийг шүүгээрэй. Мэдээ болгон хэрэгтэй байхгүй.
Мэлхий
Ажил, амралтаа цагийг нь олж зохицуулах чадвар шаардагдана. Ингэж байж сэтгэл зүйн алжаалаас зайлсхийнэ. Ахуйн асуудлуудаа шийдэхэд тохиромжтой. Бусдын гомдлыг хэт ойр хүлээн авах хэрэггүй.
Арслан
Эрч хүчээр дүүрэн байна. Дэлхийг өөрчлөх хүсэл нь дэмжлэг авна. Санаагаа илэрхийлэх, хэлэлцүүлэгт оролцох, удирдагчийн зан чанараа харуулахад тохиромжтой өдөр. Үдээс хойш таатай мэдээ дуулна.
Охин
Эмх замбараагүй байдлыг цэгцлэх чадвар нь ажил дээр нь ч тэр хувийн амьдралд нь тэр хэрэг болно. Зардлаа хянах, томоохон худалдан авалт төлөвлөх, хоолны дэглэм барьж эхлэхэд тохиромжтой. Өөрийгөө шүүмжлэхээс зайлсхий. Та боломжтой бүхнийг хийж байгаа бөгөөд үр дүн нь удахгүй таныг гайхшируулна.
Жинлүүр
Тодорхойгүй байдал ноёрхоно. Чухал шийдвэр гаргахаас бүү яар. Үйл явдал өөрөө өрнөж, үдэш гэхэд бүх зүйл таны оролцоогүй тодорхой болно. Зөн совин нь хэрэггүй харилцаа эсвэл зардлаас хамгаална.
Хилэнц
Төвлөрч ажилладаг чадвар нь бүтээмжтэй ажиллахад нь тус болно. Өөрийнхөө хүчтэй энергийг ганц л чухал гэсэн асуудлыг шийдэхэд зориул. Бусадтай харьцахдаа эелдэг, зөөлөн байхыг зөвлөж байна.
Нум
Долоо хоногийн дунд үе танд эр зориг өгнө. Аливаа ажлыг хялбархан амжуулна. Хуучин ажил хэргийн харилцаа холбоогоо сэргээж, чухал хүмүүст өөрийгөө сануулахад сайн өдөр. Саналд нээлттэй байхыг зөвлөж байна. Гэхдээ цаг хугацааг сайтар тооцоолоорой.
Матар
Зорилгодоо хүрэхийн тулд нөхцөл байдал төлөвлөсөн шиг байхгүй ч шаргуу урагшлахыг зөвлөж байна. Таны мэргэжлийн ур чадвар, үнэнч зан аливаа бэрхшээлийг даван туулж, түншүүдийнхээ хүндлэлийг хүлээнэ.
Хумх
Амьдралыг нь хялбарчлах санаанууд ар араасаа төрнө. Хамт олон нь дэмжлэг, урам зориг өгнө. Бусдын арга барилыг хатуу шүүмжлэхийн оронд өөр хувилбарыг эелдгээр санал болгоорой.
Загас
Сэтгэл хөдлөлөө хойш нь тавьж, зөвхөн саруул ухаан, логиктоо итгээрэй. Мэдээллийг олон дахин нягтал. Хамт олны хов живд бүү итгэ. Санхүүгийн асуудлаа цэгцлээрэй.

Сэтгэгдэл ( 0 )