Кристиан Эриксен тоглолтын үеэр ухаан алджээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Данийн шигшээ багийн тоглогч Кристиан Эриксен Украинтай хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр ухаан алдаж унажээ. Багийн эмч нар цаг алдалгүй арга хэмжээ авсны дүнд хурдан ухаан орж, улмаар өөрөө талбайгаас гарч, эмнэлэгт хүргэгдсэн байна. Улмаар нөхөрсөг тоглолтыг цуцалж, Эриксенийг эмчийн нарийвчилсан үзлэгт хамруулахаар болжээ.

Өдгөө 34 настай Кристиан Эриксен өмнө нь 2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр мөн ухаан алдаж байсан юм. Улмаар түүний зүрхний хэм алдагдлаас сэргийлдэг кардиавертер-дефибриллятор суулгуулж, их спортдоо эргэн ирсэн билээ. Эргэн ирснийхээ дараа Брентфорд клубтэй зургаан сарын гэрээ байгуулж хэд, хэдэн тоглолтод оролцсон. Дараа нь 2022 оны долоодугаар сард Манчестер Юнайтед клубтэй гурван жилийн гэрээ байгуулсан юм. Тэрээр 2025 оны есдүгээр сард Германы Вольфсбург клубтэй хоёр жилийн гэрээгээр нэгдээд байсан билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top