ДАРХАН-УУЛ: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно

Элсэлтийн шалгалт 6-р сарын 25 буюу энэ долоо хоногийн пүрэв гарагт түүхийн шалгалтаар эхэлнэ. 

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал хүүхэд нь элсэлтийн шалгалттай тухайн өдөр эцэг эхэд цалинтай чөлөө олгохыг бүх шатны төрийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.

Мөн ЭШ-ын өдөр:

  • Шалгалт зохион байгуулагдах орчин, нөхцөлд саад учруулж болзошгүй аливаа бүтээн байгуулалт, засвар, үйлчилгээний ажлыг түр зогсоож, тайван, аюулгүй орчныг бүрдүүлэх,
  • Цагдаагийн байгууллагаас зам, тээврийн хөдөлгөөний зохицуулалтыг зохих түвшинд хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top