ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхон онцын шалтгаангүйгээр чиглэлээ бүү өөрчил

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Ололт, амжилтын үе эхэлж байна. Зорилгодоо шаргуу урагшилж байсан та үр шимийг нь хүртэнэ. Хурдаа хасалгүй, өөрийн хүчиндээ итгэ. Дэргэд нь таны дэвшилд саад хийж байгаа хүн байх вий.

Үхэр

Сэтгэл хөдлөлөөр дүүрэн. Ойр дотнын хүмүүсээсээ дэмжлэг, сэтгэлийн дулааныг хүснэ. Сонирхолтой хүмүүстэй танилцаж магадгүй. Хувь заяаны дохио болон санаа бодлоо анхааралтай ажиглаарай.

Ихэр

Үйл явдал, уулзалт, мэдээллээр баян өдөр. Дотоод дуу хоолой, зөн совингоо сонсоорой. Бусдад хэт өндөр шаардлага тавихгүй байхыг хичээгээрэй.

Мэлхий

Сэтгэл хөдлөл бус логик, баримт болон саруул ухаандаа захирагдаарай. Аливаад бодитоор хандсанаар алдаанаас зайлсхийж, сайн үр дүнд хүрнэ. Ачааллаа бууруулж, сэтгэл зүйн шаталт, эрүүл мэндийн асуудлаас зайлсхий.

Арслан

Долоо хоног хүндхэн эхэлнэ. Бухимдалдаа авталгүй, бусдад дарамт үзүүлэхгүй байхыг хичээ. Зөрчилдөөнөөс зайлсхийж, тайван байх нь чухал. Бусдын сэтгэлийн хүндлээрэй.

Охин

Төлөвлөгөө хатуу дагаж, онцын шалтгаангүйгээр чиглэлээ бүү өөрчил. Сэтгэлийн хөдөлгөөндөө автан шийдвэр гаргахгүй байх нь чухал. Эрүүл мэнддээ анхаарч, өөртөө амралт өг.

Жинлүүр

Шинэ түвшинд гарахад гайхалтай цаг үе тохиож байна. Амьдралын чанараа дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, дадал зуршлаа өөрчлөх, төлөвлөгөөгөө эргэн харж болно.

Хилэнц

Хүндхэн долоо хоног эхэлж байна. Чухал шийдвэр гаргах, огцом алхах хийх хэрэггүй. Үүний оронд ажиглалт хийж, мэдээлэл цуглуул. Баримт бичигт гарсан алдаанаас буруу мэдээлэлд тулгуурлаж байснаа ойлгоно.

Нум

Таатай уур амьсгал бүрэлдэж, сэтгэл санаа өндөр байна. Ямар ч үнээр хамаагүй өөрийнхөө зөвийг батлах гэж бүү хичээ. Таныг ойлгохыг хүсэхгүй байгаа бол харьцахаа л больчих.

Матар

Шинэ боломжууд нээгдэнэ. Хуучин үзлээсээ салж, үйл явдлыг өөр өнцгөөс харна. Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж, огцом хариу үйлдэл хийх хэрэггүй. Удирдах чадвараа харуулах боломж гарна. Багийн ажил бүтэмжтэй.

Хумх

Жижиг сажиг асуудалд хүчээ үрэх хэрэггүй. Сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж, хэлэх үгээ бод. Идэвхтэй амралт, гэрийн ажил бухимдлыг нь тайлахад тус болно. Сайн танихгүй хүмүүст бүү итгэ.

Загас

Эерэг байж, өөрийнхөө хүчинд итгэ. Эргэлзээгээ ардаа үлдээвэл ажил, бизнестээ томоохон амжилтад хүрнэ. Таны санааг байнга шүүмжилдэг эсвэл итгэлгүй болгодог хүмүүсээс хол бай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top