
.jpg)
Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас 2022 онд зохион байгуулсан ПИСА үнэлгээгээр Монгол Улсын суурь боловсрол эзэмшсэн 15 настай хүүхдүүд олон улсын үе тэнгийнхнээс 5 жилээр хоцорсон үр дүн гарсан. Улсын хэмжээнд хөдөөгийн хүүхдүүд хотын үе тэнгийнхнээс 3 хүртэл, нийгэм-эдийн засгийн үзүүлэлт доогуур бүлгийн хүүхдүүд илүү сайн үзүүлэлттэй бүлгийн хүүхдүүдээс 4 хүртэл жилийн хоцрогдолтой байгаа нь тогтоогдсон. Суурь боловсрол эзэмшсэн 2 хүүхэд тутмын нэг нь уншаад ойлгох мөн математикийн суурь чадвар эзэмшээгүй байна.
“Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье 2026-2028” арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын түвшинд сайн хөтөлбөртэй, сайн багштай, хуурамч дүнгүй, гэрт ойрхон сургууль концепцыг хэрэгжүүлж, хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлнө.
Дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын түвшинд оюутан, залуусыг ур чадварын хоцрогдлоос чөлөөлөхөд чиглэж байна. Магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын байгууллагын эрх зүйн статусыг шинэчилж, зохицуулалтын чиг үүргийг төр хариуцах, гүйцэтгэлийг олон субъектэд нээлттэй болголоо.

Сэтгэгдэл ( 0 )