ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхны залхуурал хязгаарыг үл мэднэ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Өнөөдөр хоёр дахин их эрч хүчээр цэнэглэгдэнэ. Танд автобусыг гүйцэх бус харин автобус таныг гүйцэх хэрэг гарах байх. Эл эрч хүчээ өдрийн гэрэлтэйд зарцуулахыг хичээгээрэй. Учир нь хуримтлагдсан эрч хүч нойрыг нь хүргэхгүй.

Үхэр

Өдөржин таныг нэг санаа салахгүй дагаж, амар заяа үзүүлэхгүй. Эл санаагаа хэрэгжүүлэх эсвэл бүтэхгүй гэдэгтээ бүрэн итгэж байж санаа нь амарна. Тантай харьцахад хүндрэлтэй байна.

Ихэр

Бүх ажил төрлөө даруй хаяж, хайртай хүнийгээ баярлуулахад анхаар. Таныг бүхэлд нь залгих гэж буй нухацтай ур амьсгалаас гарах шаардлагатай.

Мэлхий

Өнөөдөр таныг ямар нэгэн адал явдалд татан оруулахыг ирсэн хүнд “үгүй” гэж хатуу хэлээрэй. Энэ өдөр идэвхтэй, тэр тусмаа түрэмгий үйл явдалд тохиромжгүй өдөр.

Арслан

Өнөөдөр болж буй үйл явдалтай санаа нэг биш бол чимээгүй байхын оронд шууд л энэ  тухай хэл. Өнөөдөр таныг сонсохгүй байж магадгүй ч хожим нь танд маш их хэрэг болно.

Охин

Өнөөдөр харьцах хүмүүсийн хүрээгээ хумь. Та сэтгэл зүйн хувьд маш эмзэг болж, олон хүний дунд байхыг тэвчихгүй.

Жинлүүр

Гүйх зуураа санаа бодлоо өөрчилнө. Хувирхамтгай ертөнц таны өмнө сөгдөхийг хүлээх хэрэггүй. Та өөрөө түүний өмнө сөгдө.

Хилэнц

Санаанд нь ороогүй хүнээс ирсэн дуудлагыг авахгүй байх нь таалагдана. Ингэснээр таныг алган дээрээ тавьсан мэт сайн мэддэг гэх хүмүүсийг гайхшируулна. Гэхдээ хэт их дүрдээ орох хэрэггүй.

Нум

Маш олон жижиг зүйлсийг нэгэн бүхэл болгон нэгтгэх хэрэг гарна. Ингэж байж та болж зүйлийн талаар ойлгож эхэлнэ.

Матар

Та хэрэггүй ажил хийдэг зантай. Тиймээс зөвхөн өөрийнхөө эрх ашигт тааруулж, үйлдлээ хязгаарла. Ингэснээр та хүчээ ч тэр, цагаа ч тэр хэмнэнэ. Хэн нэгэн өөрийнхөө ажлыг хийж чадахгүй байна гэдэг нь та өмнөөс нь хийх ёстой гэсэн үг биш.

Хумх

Өнөөдөр таны залхуурал хязгаарыг үл мэднэ. Хэн ч, юу ч таныг буйдангаас босгож дийлэхгүй тул зүгээр ном унш.

Загас

Дурсамж хэдий таатай зүйл ч урагш харах нь илүү хэрэгтэй бөгөөд сэтгэл ханамжтай шүү.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top