Хонь
Од эрхсийн нөлөөлөр нэр хүнд тань дээшилж, ажил төрөл тань дэвжинэ. Ажилдаа бүх анхаарлаа хандуул. Өнөөдөр та өөрийн үзэл бодолтоо үнэнч бөгөөд тууштайгаа байгаарай. Өөрийн давуу талаа нуугаад хэрэггүй. Эелдэг аашаа бадрааж, муухай зан бүү гарга.
Үхэр
Санхүүгийн баримт тооцоогоо хяна. Хяналтгүй төлбөрүүдээ цэгцэл. Түншүүдтэй байгуулах шинэ гэрээгээ магадлан шалга. Гарын үсэг зурах гэж яараад хэрэггүй. Зугаа цэнгэлд цагаа бүү зарцуул. Хэдийгээр орлого олох боломж бий ч зарчимтай бай. Сайтар судла.
Ихэр
Энэ өдөр шийдвэр гаргах гэж бүү хичээ. Гэрээ хэлцэл байгуулахад тийм ч таатай биш. Төсөл, төлөвлөгөөндөө анхаар. Гэнэтийн өөрчлөлт гарч мэднэ. Урьдчилан тооцоолоогүй жижиг асуудал тасрахгүй бололтой. Өөрийн үзэл бодлоо хурцаар илэрхийлсний хэрэггүй. Өөрийгөө тайвшруул.
Мэлхий
Өнөөдөр таныг олон сорилт хүлээж байна. Тиймээс өөрийгөө сайн бэлд. Өөрийнхөө оюун санааг чухал зүйлд зориул. Ачаалал нэмж буй ач холбогдолгүй харилцааг тасал. Хэн нэгэнд гаргах зав тань олон жил төлөвлөсөн төлөвлөгөөнд саад болж мэдэх юм.
Арслан
Сэтгэл санаа тогтворгүй байна. Энэ нь эргэн тойрныхонд чинь ч нөлөөлнө. Өнөөдөр хэн нэгэнтэй сайтар ярилц. Асуудлын шийдлийг олохын тулд ихээхэн цаг зарцуулах нь. Сэтгэл санаагаа тогтворжуул. Болоогүй зүйлийн төлөө одоо шаналаад хэрэггүй.
Охин
Од эрхсийн эрч хүчийг зөв ашигла. Зөн совиндоо найд. Юу хийхийг таны дотоод мөн чанар чинь хэлээд өгөх болно. Ажил төрөл чинь амжилтаар дүүрэн байна. Санхүүгийн асуудал гарах ч найз нөхөд тань танд тусална. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг жамтай тул юу ч тохиолдож байсан тайван бай. Шийдээгүй асуудлаа нэг мөр шийд.
Жинлүүр
Тайван бус байна. Та өөрийн зөв гэж бодсон зүйлдээ итгэлгүй байна. Хэн нэгний мэдээлэлд итгэн ямар нэгэн шийдвэр гаргахаас зайлсхий. Хамгийн гол нь багахан мөнгөний төлөө өөрийн нэр нүүрээ бараад хэрэггүй. Танд дандаа зовлон тоочсон хүмүүсээс зайгаа барь.
Хилэнц
Зогсонги, уйтгартай, нэгэн хэвийн байдлаас сал. Хайр дурлал, шинэхэн танилтай учирна. Нийгмийн хүрээлэл нэмэгдэх нь шинэ сонирхолтой зүйлийг авчирна. Нийгмийн үйл ажиллагаанд оролцох итгэл дүүрэн байна. Дотнын найзуудтайгаа уулзаж, сэтгэл санаагаа сэргээ.
Нум
Өнөөдөр нэлээд тогтворгүй байна. Будилаантай өдөр болох тул өдөөн хатгагчдаас хол бай. Хамтран ажиллагсад тань таны ирээдүйд нөлөө үзүүлж болзошгүй. Гэр бүлийнхээ тулгамдсан асуудлыг судалж, өөрийн зүгээс чадах бүхнээ хий. Хуучны таагүй дурсамжийг эргэж санах хэрэггүй.
Матар
Өөрийн чинь муу зан чанарууд ил гарч ирэх нь. Үүнээс болж бусдын санаа бодлыг үл тоомсорлохоос сэргийл. Ойр тойрныхондоо таангүй хандлага гаргахаас болгоомжил. Өнөөдөр та даруу, ухаалаг байж, бусадтай эвтэй бай. Өөрийгөө муугаар төсөөлөх үйлдэл гаргаад хэрэггүй.
Хумх
Өнөөдөр таны сэтгэл санаа өөдрөг байна. Өгөөмөр зан тань бадарч буяны арга хэмжээнд оролцоно. Бусдын төлөө ч цаг гаргаж мэдэх нь. Мөн эцэг эхдээ санаа зовж байвал цаг алдалгүй уулз. Хэн нэгэнд төвөг удахаас сэргийл. Хэн нэгэнд таалагдахын тулд өөрийгөө өөрчлөөд хэрэггүй.
Загас
Аливаа зүйлийг хэт дэвэргэж, ургуулан бодоод хэрэггүй. Зарим асуудлаар хэн нэгэнтэй санал зөрөлдөж магадгүй. Бизнес эрхлэгчид хөрөнгө оруулахад тохиромжтой. Бизнесийн хэлэлцээр, татварын асуудал болон төрийн байгууллагатай харилцахад таарамжтай.

Сэтгэгдэл ( 0 )